Цаг үеийн мэдээ


Image

2026 оны I ээлжийн цэрэг татлага Булган аймагт амжилттай зохион байгуулагдаж, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээн цэргийн албанд мордож буй залуусаа хүндэтгэлтэйгээр үдэн гаргалаа.

Энэ үеэр Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир дайчдад хандан Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлэхээр мордож буйд нь баяр хүргэн, цэргийн алба нь тэдний амьдралын чухал сургууль болж, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр хатуужлыг төлөвшүүлэх үнэт боломж болохыг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр цэргүүдийг албаа амжилттай хааж, эрүүл энх, эх орон, эцэг эх, нутаг усныхаа итгэлийг даасан жинхэнэ эр хүн болон төлөвшиж ирэхийг хүслээ.

Эх орноо хамгаалахаар цэргийн албанд мордож буй хөвгүүддээ халуун баяр хүргэж, албаа нэр төртэй хаан, амжилт бүтээлээр дүүрэн эргэн ирэхийг хүсэн ерөөе.

МОНГОЛ ЦЭРГИЙН БОСОО ЦАГААН ХИЙМОРЬ

МӨНХӨД ӨӨДӨӨ БАДРАГ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх