Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлэн, Булган аймгаас 2025 оны I ээлжинд цэргийн албанд мордсон дайчид эх орондоо албаа амжилттай хааж, халагдан ирлээ.
Алба хаах хугацаандаа сурлага, сахилга бат, хариуцлагаараа бусдыгаа манлайлан, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн эрхэм дайчдыг Аймгийн ЗДТГ-ын дарга Д.Эрдэнэбилэг , Булган аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Нямхүү нар угтан авч, баяр хүргэн цаашдын ажил амьдралд нь амжилт хүслээ.
Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөөх ариун үйлсэд хүчин зүтгэсэн Та бүхэнд талархал илэрхийлье.
ЭХ ОРНЫ БААТАР ЦЭРЭГ ЭРСИЙН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ
Сэтгэгдэл үлдээх