Эрүүл мэнд, боловсрол


Image

БУЛГАНЫ СЭРГЭЛТ ХӨТӨЛБӨР-ЭРҮҮЛ БУЛГАН

Булган аймгийн Эрүүл мэндийн газар “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах жил”-ийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний, мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээг сайжруулах, нотолгоонд суурилж хөгжих арга зүйг эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг Засаг дарга Д.Пүрэв-Очир нээж, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд эгнэгт зогсдог эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдадаа талархал илэрхийлэн, салбарын шилдгүүдэд шагнал гардуулан, баяр хүргэлээ.

”Булган аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл Булган” хөтөлбөрийн танилцуулгыг Засаг даргын орлогч О.Ундрах Булган аймгийн эрүүл мэндийн салбарын төлөөлөл, сумдын Засаг даргын орлогч нарт танилцууллаа.

"Эрүүл Булган" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх бодлого чиглэлийг танилцуулж, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, гарах арга замыг бодлогын түвшинд хэрхэн шийдвэрлэх, мөн иргэн бүр өөрсдийн эрүүл мэндийг онцгойлон анхаарч, "Эрт илрүүлэгт" идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Иргэн бүр эрүүл Булган

+10

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх