МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН АЖЛЫН ХҮРЭЭНД БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ ТӨРИЙН АЛБАНЫ МАНЛАЙЛАЛ ХОЙД БҮСИЙН ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Хойд бүсийн зөвөлгөөн 2025 оны 4 сарын 7-8 нд Орхон аймагт зохион байгуулагдаж Төрийн албаны зөвлөлийн Булган, Орхон, Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн дарга, гишүүд болон төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх 400 гаруй албан хаагчид оролцож байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун хуралдааныг чиглүүлж, “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ сургалт” хэлэлцүүлгийг Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборын их танхимд эхлүүллээ.
Сэтгэгдэл үлдээх