ЦОГТ ХУНТАЙЖИЙН ТАЛБАЙД “ТУСГААР ТОГТНОЛ” ШҮЛГИЙГ 108 СУРАГЧ НЭГЭН ЗЭРЭГ УНШЛАА
Улаанбаатар хотын “Оюуны ундраа” цогцолбор сургууль анх “Тусгаар тогтнол 3333” төслийг санаачилж, энэ хүрээндээ 3333 сурагчаараа жил бүр “Тусгаар тогтнол” шүлгийг уншиж, цэнгүүлдэг байжээ. Тэгвэл уг төслийг орон нутгаас анхных нь болж Булган аймгийн I сургууль энэ жилээс эхлэн хэрэгжүүлэхээр болж байна.
Үүнтэй холбоотойгоор Оюуны ундраа цогцолборын сурагчид болон Булган аймгийн I сургуулийн төгсөх ангийн 108 сурагчид хамтран Цогтхунтайжийн талбайд “Тусгаар тогтнол” шүлгийг нэгэн зэрэг уншлаа.
Монгол улсын тусгаар тогтнол мөнхөд оршиг \_0_/
Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалийн толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би...
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж бичсэн байна.
“Тусгаар тогтнол” шүлэг Монгол Улсын Тусгаар тогтнолын үнэ, цэнийг тодорхой илэрхийлсэн алдартай бүтээл юм. Уг шүлгэнд "Улс гэрээ тунхагласан эх оронч өвөг дээдсийн хатан зориг, олон мянган цэрэг эрсийн халуун амь, Монголчууд биднийг сорьсон цадиг түүхийн өмнө бүтэн үлдсэн үндэсний дархлаагаа тунхаглан зарлаж, бахархан омогшиж, үр хойчдоо үеийн үед үүрд сануулан үгээр сийлсэн бүтээл юм.
Сэтгэгдэл үлдээх