БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ “ОЮУТАН ЦЭРЭГ” ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭНЭ САРЫН 5-ААС ЭХЭЛНЭ
Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас “Оюутан цэрэг хөтөлбөр”-ийг арав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Сургалтыг цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна. Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт нь хоёр багц, 96 цагийн хичээл орох ба 4 сарын 5-ны өдрөөс долоо хоног бүрийн Бямба, Ням гарагт, зургаан цагаар 2 сарын туршид явуулах юм. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэлийг 6 сарын 15-наас эхлэн 2 сарын хугацаанд явуулна.
Нэг оны оюутан цэргүүдэд амжилт хүсье.
Сэтгэгдэл үлдээх