Цаг үеийн мэдээ


Image

БУЛГАН АЙМАГТ ОБЕГ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Г.АРИУНБУЯН АЖИЛЛАЖ БАЙНА

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Засаг дарга Д.Пүрэв-Очир: Булган аймгийн өвөлжилт өнөтэй болж, хаваржилт таатай эхэлж байгааг дуулган, цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулан, Онцгой байдлын ерөнхий газраас Булган аймагт онцгойлон анхаарч ажиллахуйц санал дэвшүүлэн, биечлэн ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

Уулзалтын дараа Булган аймгийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлыг танилцууллаа.

ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуян цаг үеийн асуудлаар 16 үүрэг бүхий чиглэлийг өгснөөр албаны уулзалт өндөрлөлөө.

+3

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх