ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан дэмжлэгт хяналтын баг манай аймагт ажиллалаа
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяраар ахлуулсан дэмжлэгт хяналтын баг 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай аймагт ажиллалаа. Ажлын үеэр Тохиолдлын удирдлагын тогтолцоо(ТУТ) -гоор ажиллах багийн бүрэлдэхүүн болон төлөвлөгөө, халдварт өвчний үеийн хариу арга хэмжээ, сумдын товлолт вакцины бүрэн тунгийн хамралт, нөхөн дархлаажуулалтын явц, эмч эмнэлгийн ажилтны улаанбурханы эсрэг дархлаажуулалтын мэдээ, мэдээлэлтэй танилцлаа.
Эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад вакцинжуулалтыг идэвхжүүлэх, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албанаас ирүүлсэн вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нэрсээр нь нөхөн вакцинд хамруулах арга хэмжээг эрчимжүүлэх, эмч эмнэлгийн ажилчдыг дархлаажуулах, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах зөвлөмж өгөв. Мөн Халдварт өвчний голомтод ажиллах журам, зааврын дагуу хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх үүрэг өгч, эмч эмнэлгийн ажилчдыг мэргэжил аргазүйн хувьд чадавхжуулах зэрэг үүрэг өгсөн төдийгүй цаашид дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж, бүхий л талаар дэмжихээ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх