Эрүүл мэнд, боловсрол


Image

“АНГЛИ ХЭЛТЭЙ БУЛГАН” ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын "Булганы сэргэлт" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Англи хэлтэй Булган” хөтөлбөрийг боловсруулахаар ерөнхий боловсролын сургуулийн захирал, гадаад хэлний судлагдахууны багш нарыг оролцуулан саналыг нэгтгэх хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр Булган аймагт англи хэлний түвшинг сайжруулах хэрэгцээ, шаардлага, өнөөгийн төлөв байдлыг ярилцан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг авсан юм.

Хэлэлцүүлгээс дараах саналууд гарсныг хөтөлбөрт тусган ажиллахаар боллоо.

✅Орхон аймгаас Американ корнер төвийн туршлагыг судлан нэвтрүүлэх

✅Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай анги нээн ажиллуулах,

✅Улаанбаатар хот, бусад орон нутагт мэдлэг ахиулах сургалтад багш нарыг хамруулах,

✅Хүүхдийн зусланд түшиглэсэн зуны англи хэлтэй бүлгэмийг хичээллүүлэх,

✅Lingors хөтөлбөрийг бүх сумдад хэрэгжүүлэх,

✅Сондгой сарын олимпиадыг бүх сургуулийг хамруулан зохион байгуулах,

✅Багш солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон санаачлагууд гарлаа.

+2

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх