Соёл урлаг, спорт


Image

Аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Амьд хөгжим” хөтөлбөрийг нийгмийн салбарт хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Тус хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн зүгээс хөтөлбөрийн төсөлд санал авах салбарын уулзалт, хэлэлцүүлгийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Булган сумын Соёлын ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг болон Соёл урлаг, аялал жуулчлалын газар, Хөгжимт жүжгийн театр, Булган сумын Соёлын ордон, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, дуу хөгжмийн багш, сумын Соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш нар оролцож, санал солилцлоо.

+4

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх