БУЛГАН АЙМГИЙН БУГАТ СУМЫН АВИРМЭДИЙН БАТ-ЭРДЭНЭ ЗАХИРАЛТАЙ "ТА МЭД ЭРДЭНЭ" ХХК "УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН"-ООР ШАЛГАРЧЭЭ
Булган аймгийн Бугат суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Та мэд эрдэнэ" ХХК-д "Улсын аварга тариаланч хамт олон"-оор өргөмжлөгдөн шалгарсан тул аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир баяр хүргэж, улсын аварга тариаланч хамт олны ажлын амжилт, алтан тариан ургац тариалалтад арвин их амжилтыг хүсэж баяр хүргэлээ.
А.Бат-Эрдэнэ захирал 2008 онд анх компаниа үүсгэн байгуулж, гэр бүлийн бизнес болгон хөгжүүлж ирсэн он жил бүртээ салбартаа тэргүүлж, он оны тэргүүн болж ирсэн бөгөөд 2024 онд "Алтан тариа" газар тариалан эрхлэгчдийн дээд шагнал хүртсэн амжилттай.
Гурван охин нь гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлэн нягтлан, санхүү, маркетингийн мэргэжил эзэмшиж компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж гар бие оролцон ажиллаж байна.
Үйлс бүхэн өрнүүн, үр бүхэн арвижин дэлгэрч байх болтугай.
Сэтгэгдэл үлдээх