Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Б.Мөнхбат, Лах багийн малчин Д.Лувсандагва, Гурванбулаг сумын Хөгнө багийн малчин Д. Мэндбаяр нар удам дамжсан малч ухаан, энэ цагийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж "Улсын аварга малчин" хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртэж шагналаа гардан авлаа.
Ёс заншил, өв уламжлалаа тээж буй ажилч, хөдөлмөрч малчин өрхүүддээ баяр хүргэж, ажил үйлс, амьдрал ахуй тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөе.
Сэтгэгдэл үлдээх