"БИД МОД ТАРЬЖ БАЙНА" ХҮҮХДИЙН ДУУНЫ УЛСЫН УРАЛДААНД БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМЫН ЕБС-ийн 7Б АНГИ ДЭД БАЙРАНД ШАЛГАРСАН БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан "Бид мод тарьж байна" цэцэрлэг, бага нас, дунд насны ангиллаар нийт 13 мянга гаруй суралцагчид анги, хамт олноороо оролцож, 616 бүтээлээ ирүүлсэн хүүхдийн дууны улсын уралдаанд бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвар, хамтын ажиллагаагаараа шалгарч дэд байр эзэлсэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 7Б ангийн хамт олны шагналыг аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах гардуулж баяр хүргэлээ.
Уралдаан нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, олон нийтийг мод тарих үйлсэд уриалах зорилготой ажээ.
Сэтгэгдэл үлдээх