Соёл урлаг, спорт


Image

АНХДАГЧДЫН ӨЛГИЙ БУЛГАН АЙМАГ "ТАВАН АВАРГА"-ЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

17 дугаар жарны Элдэв эрдэнэт хэмээх хөхөгчин могой жилийн сар шинийн баярт зориулсан анхдагчдын өлгий Булган аймгаас төрөн гарсан "Таван аварга"-ын нэрэмжит барилдаан уламжлал ёсоор сайхан боллоо.

Тус барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар, Б.Серик, Д.Хүдэрбулга тэргүүтэй улсын цолтой 17, аймгийн цолтой 33 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа. Их шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар үлдэж Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэж хурсан олныг баясгасан урамтай сайхан барилдаан болов.

+11

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх