АЗДТГ, АШУҮИС-НАСС, ЭМГ, БШУГ, АНЭ, Булган аймгийн шүдний эмч, мэргэжилтнүүдийн холбоо хамтран “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр “Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгуулж, тус тэмцээнд 18 багийн 144 сурагчид оролцлоо.
Багийн нийлбэр дүнгээр:
Сайхан сумын “Танан-Эрдэнэ” баг 82.2 оноогоор ТЭРГҮҮН байр
Дашинчилэн сумын “Эрдэнийн чулуунууд” баг 78.2 оноогоор ДЭД байр
Сэлэнгэ сумын “Хаш цагаан шүд” баг 78 оноогоор ГУТГААР байр эзэллээ.
Ганцаарчилсан төрөлд:
Дашинчилэн сумын “Эрдэнийн чулуунууд” багийн Жадамба овогтой Урангуа 94.5 оноогоор ТЭРГҮҮН байр
Хишиг-Өндөр сумын “Happy eight” багийн Одсүрэн овогтой Оджаргал 93.1 оноогоор ДЭД байр
Хутаг-Өндөр сумын “Танан цахиур” багийн Нямсүрэн овогтой Хүслэн 92.8 оноогоор ГУТГААР байр эзэллээ.
Тэмцээнд оролцсон нийт суралцагч нартаа баяр хүргэе.
Сэтгэгдэл үлдээх