Цаг үеийн мэдээ


Image

Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очироор ахлуулсан ажлын хэсэг Баян-Агт суманд ажиллаж иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтад 170 гаруй иргэд, төрийн албан хаагчид оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн юм. 2025 онд Баян-Агт сумын түүхт 100 жилийн ой тохионо. Уулзалтад оролцсон иргэд энэ 2025 онд сум орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, болон бусад холбогдох асуудлаар асуулт асууж саналаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга сургуулийн хүүхдийн тоглоомын талбайд шаардагдаж буй 15 сая төгрөгийг шийдвэрлэхээр болсон юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх