Эрүүл мэнд, боловсрол


Image

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир "Дронкон 2025" нисгэгчгүй нисэх хэрэгслийн жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон аймгийнхаа сурагчдыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор 2025 оны 01-р сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнд Булган аймгаа төлөөлөн "ХУРДАН КЛУБ"-ын сурагчид амжилттай оролцоод ирлээ. Уг тэмцээний "Өөрөө угсрах" төрөлд Булган сумын 1 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч М.Мягмаржаргал дэд байрын шагнал хүртсэн байна. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга нийт оролцсон сурагчдадаа баяр хүргэж, талархал хадгалуулан дараа дараагийн тэмцээн уралдаанд нь амжилт хүслээ. Мөн цаашид энэхүү төрлийг Булган аймагтаа хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх