Монгол улсын гавьяат багш, шатрын спортын мастер жамъяндоржийн пүрэвсүрэнгийн нэрэмжит хойд бүсийн физикийн IV олимпиад булган аймагт явагдаж амжилттай болж шилдгүүдээ тодрууллаа. Олимпиадад багийн дүнгээр
Тэргүүн байр: Орхон аймгийн Билэгт Өргөө сургууль
Дэд байр: Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн Цогцолбор сургууль
Гутгаар байр: Хөвсгөл аймгийн Эрдмийн Далай сургууль
тус тус шалгарлаа.
Тус олимпиадад нийт 400 гаруй оролцогчид оролцлоо. Амжилт үзүүлсэн бүх оролцогчдодоо баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Хамтран зохион байгуулсан Улсын физикийн олимпиадын хороо, Монгол улсын гавьяат багш, шатрын спортын мастер Жамъяндоржийн Пүрэвсүрэн болон гэр бүл, үр хүүхэд, Булган сумын 2-р сургуулийн хамт олонд талархлаа.
Сэтгэгдэл үлдээх