Цаг үеийн мэдээ


Image

МӨСӨН ДЭЭГҮҮР БҮХ ТӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨН ХИЙХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

Улсын хэмжээнд цаг агаар тогтуун, хүйтний эрч сул байгаатай холбоотой гол, мөрөн, нуур цөөрмийн мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин техник явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явганаар болон тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Аймгийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/770 захирамжаар мөсөн дээгүүр бүх төрлийн хөдөлгөөн хийхийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хориглосон. Дээрх хугацаанд иргэд та бүхэн өөрсдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг хайрлан захирамжийн хэрэгжилтийг хангаж хамтран ажиллахыг хүсье.

ИРГЭН ТАНЫ АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨ ТАНЫ ГАРТ

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх