Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал "Үйлчилгээний Гавьяат ажилтан" цол хүртсэн Маанийн Оюунбат даргадаа аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойн өдөр /2024,12,29/ аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга асан М.Оюунбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Үйлчилгээний Гавьяат ажилтан" цол хүртсэн. Өнөөдөр шинэхэн гавьяат ажилтнаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, АЗДТГ-ын хамт олон хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ.
Танд эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл үлдээх