БУЛГАН НУТГИЙН ШИНЭ ИРГЭН
2025.01.01
Шинэ оны босгон дээр Булган нутагт маань 7 хүүхэд шинээр мэндэлсэн сайхан мэдээтэй байна. Төрсөн эхчүүд болон хүүхдүүдийн бие сайн байгаа бөгөөд аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Батчимэг нар баяр хүргэн, аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардууллаа.
Монголын үрс маш олон болтугай.
Эх хүүхэд эрүүл саруул байх болтугай.
Сэтгэгдэл үлдээх