НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан манай аймагт ажиллаж байна. Ажлын хүрээнд аймгийн Засаг дарга, холбогдох албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хийсэн ажлыг танилцуулж ирэх жилүүдэд хамтран ажиллах саналыг солилцсон юм.
Аймгийн Засаг даргын зүгээс тус сантай дараах чиглэлүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Монгол гэрийг дулаалж янданг буулгах төслийн 12 дахь аймаг
Хөдөө аж ахуйн агропаркт био бордоо,
Сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрт хамрагдах
Нярайн болон хүүхдийн эрүүл мэндэд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг
Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан хэрэгцээгээ тодорхойлж хамтын ажиллагааны санал тавьж байгаад талархлаа илэрхийлж цаашид олон арга хэмжээнд хамтран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.
Сэтгэгдэл үлдээх