Эрүүл мэнд, боловсрол


Image

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу хөдөөгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг цогцоор хүргэх нэгдсэн арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд Сайхан суманд зохион байгуулж ажиллаа.

Тус арга хэмжээний хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг үзлэгт 172 иргэн хамрагдсан.

Үүнд:

✅Дотор 34

✅Сүрьеэ 27

✅Рентген 26

✅Эх барих 47 иргэн,

✅Шүдний эмчийн үзлэгт 38 хүүхэд хамрагдаж,

✅Шүд авалт 11

✅Ломбо 11

✅Сувгийн эмчилгээ 16 эмчилгээ хийгдсэн.

Хүүхдийн шүдний эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна. Мөн 2020-2024 онд амьжиргааг дэмжихээр сонгосон 20 өрхөөр айлчилж, өнгөрсөн хугацаанд сум орон нутгаас үзүүлсэн дэмжлэг туслалцаа, нийгмийн үйлчилгээний талаар ярилцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож ажиллалаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх