Эрүүл мэнд, боловсрол


Image

Бүгд найрамдах Солонгос улсын Кёнги аймгийн

Шинхан их сургуульд суралцагчдад Аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон аймгийн удирдлагууд 16 сум, нэг тосгоны Засаг дарга нар сургалтын тэтгэлгийн батламжийг гардуулж, хариуцлагын гэрээг байгуулсан билээ.

Өнөөдөр ийнхүү Шинхан их сургуулийн шинэ оюутнууд БНСУ-руу суралцахаар Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат , аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Ганболд нарын хамтаар зорьж байна.

Хамтын ажиллагааны санамж бичигт дурдсанаар жил бүр Булган аймгийн оюутнууд “Кёнгидо Шинхан” их сургуульд:

✅Aялал жуулчлал,

✅гадаад харилцаа,

✅хөдөө аж ахуй,

✅Соёл урлаг спорт,

✅Эрүүл мэнд,

✅Байгаль орчин,

✅Жижиг дунд үйлдвэрлэл,

✅Бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцуулахаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, тус сургуулийн ерөнхий захирал Жонг Жин Кён нар гарын үсэг зурсаны үр дүнд хоёр дахь жилдээ Булган аймгийн оюутнууд явж байгаа нь энэ юм.

Шинхан их сургуулийн шинэ нийт суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

🇲🇳Шинэ хөгжлийн зам”мөрийн хөтөлбөр

-“Шинэ ирээдүй” 🇲🇳

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх