Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь, 30 дугаар зүйлийн 35.1.18 дахь, Биеийн тамир спортын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дэх, ХБ хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн;
“Парис-2024” зуны паралимпийн наадамд бөөрөнцөг шидэлтийн төрлөөр амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Булган сумын харьяат Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шүдний их эмч Цэгмидийн Баттулгад Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нарын аймгийн удирдлагууд болон ЗДТГ, ИТХ-ын хамт олон хүндэтгэл үзүүлж, өнөөдөр Аймгийн ИТХ-ын тогтоолоор Тив Дэлхийд спортоор өндөр амжилт гаргасаныг үнэлэн “Хоёр өрөө” байр олгохоор боллоо.
Мөн багш дасгалжуулагч ОУ-ын хэмжээний мастер Д.Махашира, В.Батболд нарыг тус бүр 10 000 000 / арван сая/ төгрөгөөр шагнах тухай тогтоолыг өнөөдөр АИТХ-аар гаргалаа.
Сэтгэгдэл үлдээх