Цаг үеийн мэдээ


Image

БНСУ-ЫН ЁСҮ ХОТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АЖИЛЛАХ ХҮЧИН АВАХААР БОЛЛОО

БНСУ-ын Ёсү хотын хурлын төлөөлөгч тэргүүлэгч

Жон Ог Ги, Ёсү хотын Гакомарин усан онгоцны үйлдвэрийн захирал Жон Нам Гюн нар Булган аймагт ирээд байна.

Аймгийн Засаг даргын орлогч Д. Жаргалсайхан, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг нарын аймгийн удирдлагуудтай уулзан Булган аймаг болон БНСУ-ын Ёсү хотын хооронд хамтын гэрээ байгуулах, Солонгос улсад ажиллах хүчин ажиллуулах тал дээр хамтран ажиллахаар боллоо.

БНСУ-ын Ёсү муж нь 317 орчим жижиг арлаас бүрдсэн далайн боомт хот бөгөөд нийт 300 мянга орчим хүн амтай юм байна.

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх