Цаг үеийн мэдээ


Image

ХҮҮХДИЙН "ЖАРГАЛАНТ" ЗУСЛАН 10 ЖИЛИЙН ДАРАА ЭРГЭН ИРЛЭЭ. 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байсан "Жаргалaнт" хүүхдийн зуслан ажиллахад бэлэн боллоо. 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс 2 ээлжээр энэ зун ажиллах бөгөөд зусланд хамрагдах хүүхдүүдийн бүртгэл 2024.06/17-06/21 өдрүүдэд бүртгэнэ. Жаргалант зусланд амрах хоногийн төлбөр 35000 төгрөг байх юм.
Зуслангийн 1-р ээлж 15-17 насныхан хамрагдах ба 06/24-06/30 хүртэл буюу 7 хоног
2-р ээлж 12-15 насныхан хамрагдах ба 07/02-07/06 хүртэл буюу 5 хоногийн хоёр ээлжийн хөгжлийн хөтөлбөрт хамруулна.
Та бүхэн хүүхдээ бүртгүүлэхдээ:
- Дугаар авах
- Төлбөр төлөх
- Эрхийн бичиг авах гэсэн дарааллаар бүртгүүлнэ.
Хүүхэд багачуудыг зусланд авахдаа
- Хүүхдийн эрүүл мэндийн хуудас
- Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас
- Эрхийн бичиг гэсэн материалуудыг шалгана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88143456 дугаарын утаснаас лавлана уу? 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх