Цаг үеийн мэдээ


Image

Газрын тухай хуулийн 29.7-д “Монгол Улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг энэ хуулийн 29.8-д заасны дагуу цахимаар гаргахаар хуульчилсан. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем egazar.gov.mn, мөн цахим үйлчилгээний нэгдсэн портал           e-mongolia.mn, газар утасны egazar апликейшн гэсэн 3 эх сурвалжаар газар эзэмших хүсэлт гаргах хөгжүүлэлтийг хийж дуусан тул Засгийн газрын 2024 оны 136 дугаар тогтоолоор баталсан жагсаалтанд тусгагдсан газарт иргэд газар эзэмших цахим хүсэлтийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 9 цагаас эхлэн гаргана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох legalinfo.mn ашиглаж Газрын тухай хууль болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-аас авна уу.

Холбогдох утас: 7034-3470 утсаар болон сумдын газрын даамлаас тодруулах боломжтой.

Жич: Хүсэлт илгээх засаг захиргааны нэгж сонгогдохгүй байвал тухайн нэгжид газар олгохоор төлөвлөгдөөгүй, төлөвлөгдсөн нэгж талбарын тоо дууссантай холбоотой болно.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх