Хөдөлмөр, нийгмийн хамгаалал


Image

Аймгийн хэмжээнд нийт 2401 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь хүн амын 3.9 хувийг эзэлж байна.

Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй 238 хүүхэд байнгын асаргааны мөнгөн тэтгэмжид хамрагдаж, 148 нь боловсролын салбарт сурч, хүмүүжиж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өвчлөлөөр нь авч үзвэл: Харааны болон нүдний бэрхшээлтэй 17.4 хувь, гэмтэл болон тулах хөдөлгөөний бэрхшээлтэй 2.0 хувь, оюуны болон сэтгэц, мэдрэлийн өөрчлөлттэй 40.7хувь, сонсголын бэрхшээлтэй 8.8 хувь, хэл ярианы бэрхшээлтэй 2.2 хувь, хавсарсан өвчтэй 6.4 хувь, бусад хэлбэрийн бэрхшээлтэй 22.5 хувийг эзэлж байгаа юм. Өнөөдөр ХБИ-ийн хүний эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл хуралдаж:

✅Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн 2023 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан

✅НБХ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

✅Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн 2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө

✅НБХ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

✅Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн ажиллах дүрэм танилцуулах, зөвлөлд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэв.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх