Соёл урлаг, спорт


Image

МУСЛИМ МАГОМАЕВЫН ОЛОН УЛСЫН VI ДАХЬ УРАЛДААН-д МУУГЗ, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт Жүжгийн тетрын дуучин МУСТА Б.Гантөмөр 2-р байр эзэлж Булган нутгийнхаа нэрийг болон Монгол Улсынхаа нэрийг гаргасан амжилтаар энэ өглөөг угтаж байна.

Уран бүтээлчдээ баяр хүргэж, амжилт хүсье.

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей-2023" VI Олон улсын уралдаан Аднан Шахбулатовын нэрэмжит Бүгд Найрамдах Чечень Улсын Филармонид амжилттай болж өндөрлөлөө.

🎼 Олон улсын дуурийн сонгодог хөгжмийн энэхүү томоохон арга хэмжээний шүүгчид нэгдүгээр шатанд 190 гаруй дуучдыг сонгон шалгаруулалтаас шилж 79 гоцлол дуучдыг хоёрдугаар шатанд тэнцүүлж энэ удаагийн уралдаанд орон нутгийн Театр чуулгуудаа төлөөлөн оролцсон 2 уран бүтээлч нь Булган аймгийн 2 уран бүтээлч байсанд БАХАРХАЛТАЙ.

Мөн Монгол улсын залуу дуучдын төлөөлөл болж, чансаа өндөртэй уран бүтээлч гэдгээ харуулж чадсан залуу дуучин Аззаяадаа баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх