Үйл ажиллагааны ил тод байдал


УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ

35 дугаар зүйл. 35.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

35.2.1.согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 1 500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 1 000 000 төгрөг, бусад суманд 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 300 000 төгрөг, бусад суманд 200 000 төгрөг;

35.2.2.11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэлд 1 000 000 төгрөг, аймгийн төвийн суманд 500 000 төгрөг, бусад суманд 300 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэлд 500 000 төгрөг, аймгийн төвийн суманд 300 000 төгрөг, бусад суманд  100 000 төгрөг;

35.2.3.14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуулийн 35.2.2-т заасан хэмжээнээс гурав дахин нэмэгдүүлэн тооцно.

35.4.Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх