Булган аймагт “ Шахмал түлшний үйлдвэр байгуулах боломж, гарцын талаар “SICA” компаниас ТЭЗҮ-г боловсруулсанаа танилцууллаа.
Тус компанийн зүгээс аймгийн нийт айл өрхөд шахмал түлшний үнэ өртөгийг хямдаар үйлдвэрлэн нийлүүлэх, шахмал түлш бий болгох арга зам, эдийн засгийн үр өгөөжийн судалгааг эцэслэн гаргасан байна.
Манай аймгийн хувьд нутаг орны үндсэн текнологийн түүхий эдийн био массыг Сайхан сумын Эрээний уурхайн нүүрс, ойн мод бутыг ашиглан шахмал түлш гаргах тооцоо тооцоололыг гаргасан байна.
Эхний урьдчилсан тооцоогоор нийт 3500 айл өрхийн нэг жилийн хэрэглээг 14800 тн байхаар тооцож, үйлдвэр байгуулах анхны хөрөнгө оруулалт 6,9 тэрбум төгрөг шаардагдах тэзү боловсруулагджээ.
Сэтгэгдэл үлдээх