Соёл урлаг, спорт


Image

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН УРАН БҮТЭЭЛЧИД- БУЛГАН АЙМАГТ

Булган аймгийн Хөгжимт Жүжгийн театр нь Монгол Улсын Төрийн Соёрхолт, МУУГЗ, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Хутаг-Өндөр сумын харьяат Намнангийн Наранбаатарын нэрэмжит болсны нээлтийн арга хэмжээ 2023 оны 10-р сарын 6-нд "Цогт Хун Тайж"-н талбайд 16:00 цагт зохион байгуулагдах гэж байна.

Нээлтийн арга хэмжээнд оролцох Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид болон жүжигчид Булган аймагт ирээд жүжгийн сургуулилтандаа орсон байна.

Маргааш болох нээлтийн арга хэмжээний дараа УДЭТ, Булган аймгийн Хөгжимт Жүжгийн театрын жүжигчдийн хамтарсан Оросын алдарт зохиолч В.Карасногоровын "Би ч гэсэн жаргамаар байна" драмын жүжиг ХЖТ-н тайзнаа 10-р сарын 6,7-ны өдрийн 19 цагт 2 хон удаа тоглогдохоор төлөвлөгджээ.

Эрхэм хүндэт үзэгч та билетийн тоо хязгаартай тул яараарай.

Үнэ 20.000 төгрөг.

Билетийг 2023 оны 9-р сарын 21-ний өдрөөс эхлэн ХЖТ-н билетийн кассаар худалдаалж байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх