Хөдөлмөр, нийгмийн хамгаалал


Image

 

Манай улс жил бүрийн 4 дүгээр сарыг ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САР болгон зарлаж, ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг улс орон даяар зохион байгуулдаг.

✅Энэ жил үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах, мэдээллээр хангахад чиглэн ажиллаж байгаа.

✅Сарын аяны хүрээнд:

“Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх" уриан доор зохион байгуулах сумд, байгууллагын ХАБЭА-н зөвлөл, ажилтнуудыг чадавхжуулах сургалт явагдаж байна.

✅Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, Эрсдлийн менежмент, ХАБЭА -н манлайлал оролцоо, үйлдвэрлэлийн болон оффиссын эрүүл ахуй, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвүүдээр Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ХАБЭА-н инженер Э.Нандинцэцэг болон аймгийн ХХҮГ, ОБГ-ын хариуцсан албан хаагчид итгэл мэдээллийг сургалтаар өгөн ажиллаж байна

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх