Иргэн таны эрх зүйн мэдлэгт


2022 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдрийн “Цаг үеийн тойм”

ikon.mn

Гарчиг: “Гуравласан үйлчилгээ үзүүлдэг оператор компаниудын үнээ нэмж буй асуудлыг шалгаж байна” https://ikon.mn/n/2pw8

Агуулга: ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун үүрэн холбооны оператор компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Уг шалгалтын үр дүнгээр Юнител, Мобиком, Скайтал, Жимобайл гэсэн дөрвөн компанид зөрчлийг арилгах албан шаардлагыг хүргүүлсэн. Эхний ээлжинд Юнител болон Жимобайл компаниас албан шаардлагын биелэлтийн талаар хариу ирээд байна.

Юнител компанийн зүгээс хэрэглэгчдийн дата багц дуусаж, задгай дата үйлчилгээнд шилжих задгай датаны хэрэглээний тарифын талаарх мэдээллийг илгээдэг мессежийн агуулга нэмж тусгахаар болсон. Мөн цэнэглэгч картын мэдээлэлд хоног эсвэл нэгж сунгагдах талаар хэрэглэгчдэд урьдчилан шаардлага хангах хэмжээнд өгдөг байх өөрчлөлт хийгдсэн гэсэн хариу ирүүлсэн байна...

Гарчиг: С.Мөнхчулуун: Нийлүүлэгчидтэй үнийг хэлцэн тогтоох гэрээ байгуулсан “Номин тав трейд” ХХК-д ₮6.9 тэрбумын торгууль ногдуулсан https://ikon.mn/n/2pw4

Агуулга: Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус газраас "Номин тав трейд" компанид 6.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны тав дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК, “Дижитал концепт” ХХК-уудын “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд 2022 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 2202000282 дугаартай зөрлийн хэрэг нээн шалгасан...

Гарчиг: Дээд шүүх нэр бүхий банкны авсан 1%-ийн шимтгэлийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч иргэнд олгохоор шийдвэрлэжээ https://ikon.mn/n/2px4

Агуулга: Дээд шүүх Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” банканд холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагаас “зээлийн үнийн дүнгийн нэг хувиар шимтгэл” төлөх талуудын гэрээний тохиролцоо хууль зөрчсөн эсэх, түүний үр дагаврын талаар дараах дүгнэлтийг өгч, шийдвэр гаргажээ.

Ингэхдээ хяналтын шатны шүүх

  • зээлийн шимтгэлийн тухай ойлголт
  • шимтгэл төлөх гэрээний нөхцөл хууль зөрчсөн эсэх
  • шимтгэлийн хэмжээг хэрхэн тогтоох, ийнхүү тогтоосноо нотлох үүрэг
  • шимтгэлийн талаар  нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэг асуудалд хариулт өгсөн байна.     

Банкууд зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх шимтгэлийг зээлдэгчээс авдаг. Иргэн Г.Ариунаа үүнийг хууль зөрчсөн, зээлдэгчийн эрх ашгийг илт зөрчсөн, нэг хувийн шимтгэл гэж үндэслэлгүй тогтоож, суутган авдаг гэж үзсэн байна...

news.mn

Гарчиг: ШӨХТГ: “Номин” сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбумаар торгоно https://news.mn/r/2603402/

Агуулга: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2022.11.11/ иргэдээс ирсэн орон сууцны барилга зогссон, зарим сүлжээ дэлгүүр үнэ дарамт үзүүлж байгаа талаар гомдлын дагуу хийсэн шалгалттай холбоотой мэдээлэл өглөө.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:

-Цар тахалтай холбоотойгоор барилгын ажил зогсонги байдалд орсноос орон сууцтай холбоотой гомдол мэдээлэл ШӨХТГ-т их ирж байна. Гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй, байрыг давхардуулан худалдсан, худалдан борлуулахдаа банкны барьцаанд байршуулсан зэргээр иргэдийг хохироожээ. Одоогийн байдлаар 30 өргөдөл, гомдол ирсэн.

Байртай холбоотой гомдлын зөвхөн нэг нь гэхэд тухайн орон сууцны буюу 300 орчим хүн нийлээд өргөдөл гаргасан. Гомдол ирсэн тухай бүрд нь ШӨХТГ хянаад явж байгаа.

Барилгын нийт найман компанийн 10 мянган хүний байр Хөгжлийн банкны барьцаанд байна. Тиймээс Хөгжлийн банктай хамтарч ажиллах санал явуулсан...

Гарчиг: Цалингийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ  https://news.mn/r/2603541/

Агуулга: Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийг УИХ-ын чуулганы өчигдрийн /2022 оны арваннэгдүгээр сарын 11/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Ирэх 2023 оны төсөв долоон онцлогтой байна. Дашрамд дурдахад, ирэх оны төсвөөр цалингийн тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчийн цалинг нэг суурьтай, шатлалгүй болгоно.
  • Бага цалинтай төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор зургаан хувиар нэмэгдүүлнэ.
  • Төрийн албан хаагчийн ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам тооцож олгоно.
  • Төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгохоор 2023 оны төсөвт тусгасан байна.

zarig.mn

Гарчиг: ШӨХТГ: Хуурамч хямдралын гомдлыг шалгана https://zarig.mn/11m3

Агуулга: ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Энэ өдөр дэлгүүрүүд бараагаа огцом хямдрууллаа гэдэг ч хямдруулсан, хямруулаагүй гэх яриа үргэлж гардаг. Тэгвэл Өрсөлдөөний тухай хуулиар бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэх хуурамч мэдээлэл түгээхийг хориглодог. Тиймээс баримттай гомдол ирүүлбэл шалгах болно” гэлээ.

time.mn

Гарчиг: Банк бус санхүүгийн 26 байгууллагаас зөрчил илэрчээ http://time.mn/slE.html

Агуулга: Банк бус санхүүгийн байгууллагууд арилжааны банкууд шиг 1 хувийн шимтгэл үндэслэлгүй тогтоосон байна. Мөн зээлийн шимтгэл хураамжийг давхардуулжээ. Ийм зөрчил 26 банк бус санхүүгийн байгууллагаас илэрсэн тул Зөрчлийн хэрэг нээж шалгаж байгааг ШӨХТГ мэдээллээ.

Иргэдийн хувьд 75 хувь нь аппликэйшнээр дамжуулан банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл авчээ. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээлснээр энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 527 ББСБ үйл ажиллагаа явуулж, хөрөнгийн хэмжээ нь 3.2 их наяд төгрөгт хүрсэн бол 1.08 сая гаруй зээлдэгчийн 354.5 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Энэ нь нийт зээлдэгчдийн 75 хувь гэсэн үг. Мөн банк бус санхүүгийн байгууллагуудаас зээл хүсэгчдийн тоо өмнөх оныхоос өссөн болох нь ч санхүүгийн зохицуулах хорооны дүн мэдээлэлд дурджээ.

Гарчиг: С.Мөнхчулуун: Дүрэмт хувцасны компаниуд үгсэн хуйвалдсан нь тогтоогдсон http://time.mn/slC.html

Агуулга: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газрын дарга С.Мөнхчулуун дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

-Орон сууцтай холбоотой гомдол мэдээлэл маш ихээр ирж байна. Цар тахалтай холбоотойгоор барилгын ажил зогсонги байдалд орсон. Үүний улмаас гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй, байрыг давхардуулан худалдсан, худалдан борлуулахдаа банкны барьцаанд байршуулсан зэрэг хохирлууд иргэдэд учирч байна. Энэ дагуу бид 60 сая төгрөгийн гомдлыг шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 30 өргөдөл, гомдол ирсэн. Үүний зөвхөн нэг нь гэхэд байраараа буюу 300 орчим хүн нийлээд өргөдөл гаргасан жишээний. Барилгын найман компанийн 10 мянган хүний байр Хөгжлийн банкны барьцаанд байна. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банктай хамтарч ажиллах санал явуулсан.

Ипотекийн зээлтэй холбоотой гомдол ихээр ирж байна. Зарим иргэд ипотекийн зээлээ 6 хувь руу шилжүүлсэн. Энэ нь Өрсөлдөөний хуулийг зөрчиж буй. Иймээс ипотекийн зээлийг наймаас зургаан хувь руу шилжүүлэх журмыг өөрчлөхийг Монголбанканд хандсан. Мөн хүүхдийн дүрэмт хувцсыг худалдан борлуулахдаа үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж 270 мянган төгрөгөөр борлуулж, хэрэглэгчдийг сонголтгүй болгосон байсан. Иймд өмнөх жилийн орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгосон.

livetv.mn

Гарчиг ШӨХТГ: Жи-мобайлийн хэрэглэгчийн нэмэлт дата дуусахад тухайн сарын үлдэгдэл дараа сар руу шилдэг болно https://livetv.mn/p/286963

Агуулга: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сүүлийн үед хийгдсэн  хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:

-Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хяналт шалгалт хийгдээ, Зөрчлийн тухай хуулийн дагуу арилжааны есөн банканд тус бүр 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Эдгээр есөн банк ШӨХТГ-аас гаргасан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан...

Гарчиг: С.Мөнхчулуун: Арван мянган хэрэглэгчийн орон сууц Хөгжлийн банкны барьцаанд оржээ https://livetv.mn/p/286964

Агуулга: Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: -Манай газарт орон сууцтай холбоотой гомдол ихээр ирэх болсон. Жишээ нь сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор барилгын ажил зогсонги байсан, түүхий эд, барилгын материалын үнэ өссөний улмаас гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй, анх байгуулсан гэрээний төлбөрийн нөхцөл өөрчлөгдөж, үнэ нэмэгдсэн, ашиглалтад орсон боловч үл хөдлөхийн гэрчилгээг нь олгохгүйгээр банканд цааш нь барьцаалсан, барилгын компани нь байгуулсан гэрээгээ цуцалж, давхардуулж худалдсан зэрэг зөрчил гарсан.

Эдгээр нь хэрэглэгчдийг онц ноцтойгоор хохироож байгаа тул ирсэн гомдлуудыг хуулийн дагуу цагдаагийн байгууллага болон иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх ёстой. Мөн бид 30 иргэний гомдлыг шийдвэрлэж, 60 сая төгрөгийн хохирлыг барагдуулаад байна. Он гарснаас хойш албан бичгээр 30 гомдол, Хэрэглэгчдийн мэдээллийн төвд 142 гомдол ирсэн. Өргөдлөөр ирсэн гомдлын ард 100-300 гарын үсэг байгаа буюу байраар нь хохироосон хэргүүд бий...

Dnn.mn

Гарчиг: ШӨХТГ: “НОМИН” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙГ 6.9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО https://dnn.mn/%D1%88%D3%A9%D1%85%D1%82%D0%B3-%D0%BD%D0%BE%D0%BC%D0%B8%D0%BD-%D1%81%D2%AF%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D-%D0%B4%D1%8D%D0%BB%D0%B3%D2%AF%D2%AF%D1%80%D0%B8%D0%B9%D0%B3-6-9-%D1%82%D1%8D%D1%80%D0%B1%D1%83%D0%BC-%D1%82%D3%A9%D0%B3%D1%80%D3%A9%D0%B3%D3%A9%D3%A9%D1%80-%D1%82%D0%BE%D1%80%D0%B3%D0%BE%D0%BD%D0%BE-dnn-mn/

Агуулга: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2022.11.11/ иргэдээс ирсэн орон сууцны барилга зогссон, зарим сүлжээ дэлгүүр үнэ дарамт үзүүлж байгаа талаар гомдлын дагуу хийсэн шалгалттай холбоотой мэдээлэл өглөө.

Хэрэглэгчээс "Номин" сүлжээ дэлгүүртэй холбоотой гомдол ирсэн. "Номин" сүлжээ дэлгүүр хямд үнийг тогтооно гэж маркетингийн сурталчилгаа явуулдаг мөртлөө бараа нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад үйлчилгээний байгууллагаас үнэтэй байгаа талаар иргэдээс гомдол иржээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Оргил" худалдааны төвд 3650 зарагдаж байсан ундаа "Номинд" 3900 төгрөгийн үнэтэй байгааг худалдан авагч анзаарч дэлгүүрт нь эхлээд гомдол гаргасан байна...

shuud.mn

Гарчиг: ШӨХТГ-аас "Номин тав трейд" компанийг 6.9 тэрбум төгрөгөөр торгожээ http://www.shuud.mn/a/544635

Агуулга: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дах заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай мэдээллээ...

Гарчиг: Хуурамч хямдралыг ШӨХТГ шалгана http://www.shuud.mn/a/544619

Агуулга: Дэлхийн олон улс орнууд арваннэгдүгээр сард "хар баасан" гарагийн хямдралд худалдааг зохион байгуулдаг. Манай улсад ч энэ жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ манай худалдааны төвүүд хямрал нэрээр өмнөх үнээ өсгөж хямрал нэрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах тохиолдлууд гарч байв.

Тэгвэл энэ жил ШӨХТГ-аас хуурамч хямдрал зарласан тухай баримттай мэдээллийг шалгана гэжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нийгмийн сүлжээндээ "Энэ өдөр дэлгүүрүүд бараагаа огцом хямдрууллаа гэдэг ч хямдруулсан, хямдруулаагүй гэх яриа үргэлж гардаг. Тэгвэл Өрсөлдөөний тухай хуулиар бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэх хуурамч мэдээлэл түгээхийг хориглодог!Тиймээс баримттай гомдол ирүүлбэл шалгах болно" гэжээ.

eguur.mn

Гарчиг: ШӨХТГ хуурамч хямдралын гомдлыг хүлээн авч, шалгана https://eguur.mn/377431/

Агуулга: ШӨХТГ-аас хуурамч хямдрал зарласан тухай баримттай мэдээллийг шалгана.

Тодруулбал, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун цахим хуудастаа "Энэ өдөр дэлгүүрүүд бараагаа огцом хямдрууллаа гэдэг ч хямдруулсан, хямдруулаагүй гэх яриа үргэлж гардаг. Тэгвэл Өрсөлдөөний тухай хуулиар бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэх хуурамч мэдээлэл түгээхийг хориглодог. Тиймээс баримттай гомдол ирүүлбэл шалгах болно" гэж мэдээлжээ.

Америкийн "Хар баасан гариг" гэх санаанд оромгүй супер хямдралын өдрийг иргэд нь тэсэн ядан хүлээж, эртнээс юу авахаа төлөвлөн бэлтгэж, дэлгүүрүүдийнх нь гадна дараалал үүсдэг. Эл өдрийг манай орны худалдаачид ч нэвтрүүлж эхэлсэн. Гэвч хуурамчаар өндөр үнэ тавьж, тэрнээсээ хямдарсан мэтээр иргэдийг төөрөгдүүлдэг гэх сэтгэгдэл, гомдол олонтаа. Тэр ч утгаараа С.Мөнхчулуун энэ төрлийн гомдол мэдээллийг хүлээж авахаа мэдэгдлээ.

eagle.mn

Гарчиг: ШӨХТГ хуурамч хямдралыг шалгана http://eagle.mn/r/107703

Агуулга: Улс орнууд арваннэгдүгээр сард "хар баасан" гарагийн хямдралт худалдааг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил ШӨХТГ-аас хуурамч хямдрал зарласан тухай баримттай мэдээллийг шалгана гэжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун цахим хуудастаа "Энэ өдөр дэлгүүрүүд бараагаа огцом хямдрууллаа гэдэг ч хямдруулсан, хямдруулаагүй гэх яриа үргэлж гардаг. Тэгвэл Өрсөлдөөний тухай хуулиар бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэх хуурамч мэдээлэл түгээхийг хориглодог. Тиймээс баримттай гомдол ирүүлбэл шалгах болно" гэжээ.

Гарчиг: ШӨХТГ-аас "Номин тав трейд" компанид 6.9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа http://eagle.mn/r/107724

Агуулга: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай мэдээллээ.

Агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК, “Дижитал концепт” ХХК-иудын “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2202000282 дугаартай зөрлийн хэрэг нээн шалгасан...

mpress.mn

Гарчиг: С.Мөнхчулуун: “Номин тав трэйд“ ХХК-д 6,9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа https://mpress.mn/p/12500

Агуулга: /2022.11.11/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:

-"Номин тав трэйд" ХХК хямд үнийн баталгаа гэж зарладаг. Өөрөөр хэлбэл, "Өөр газрууд манайхаас хямд байвал бидэнд мэдэгдээд зөрүүгээ хоёр нугалж авч болно" гэдэг. Харин хэрэглэгчид "Номин бол хамгийн хямд үнийг тогтоодог гэж итгэдэг. Гэвч энэ нь эсрэгээрээ байсан нь тогтоодсон. Тодруулбал, хамгийн доод үнийг тогтоож байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчдөг байсан. Тус компанид бараа нийлүүлэгч хүмүүс Номин компанийн тогтоосон үнээс доогуур үнээр өөр газарт бараагаа нийлүүлэх боломжгүй байдаг.

Тиймээс нийлүүлэгч талтай хийсэн "Хамтран ажиллах гэрээ"-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Ингэснээр Номин сүлжээ дэлгүүрийг 6,9 тэрбум төгрөгөөр торгууль оногдууллаа гэв.

Гарчиг: Орхон аймгийн ИТХ-ын дэргэд ШӨХТГ-ын орон тооны бус зөвлөл ажиллана https://mpress.mn/p/12498

Агуулга: /2022.11.11/ Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн 9 дүгээр хуралдаанаар аймгийн ИТХ-ын дэргэд ШӨХТГ-ын орон тооны бус зөвлөл байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч наймдугаар сард аймгуудын ИТХ-ын дарга нарт тухайн орон нутагт өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах Үйлдвэрчний эвлэл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, хэрэглэгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан орон тооны бус зөвлөл байгуулж дэмжлэг үзүүлэн ажиллах талаар санал хүргүүлсэн.

Уг саналын дагуу Орхон аймгийн ИТХ-ын зөвлөл асуудлыг хэлэлцэж улмаар Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, ИТХ-ын бодлогын хэрэгжилт, иргэний оролцооны хэлтсийн дарга, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Орхон аймаг дахь танхимын тэргүүн, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Орхон аймаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагч гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөл байгуулахаар тогтсон байна...

ubn.mn

Гарчиг: ШӨХТГ: Номин сүлжээ дэлгүүр бусад дэлгүүртэй манайхаас хямд бараа бүтээгдэхүүн борлуулж болохгүй гэх гэрээ байгуулдаг нь ил болж, 6.9 тэрбум төгрөгөөр торгууллаа https://ubn.mn/p/34096

Агуулга: "Номин тав трэйд" ХХК-д 6 тэрбум 999 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээллээ. Тэрбээр "Номин дэлгүүр хямд үнийн баталгаа гэж зарладаг ч доод үнийг тогтоож өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчдөг нь илэрлээ. Өөрөөр хэлбэл Номинд бараа нийлүүлж буй хүн Номинд зарагдаж байгаагаас хямдаар хаана ч зарах боломжгүй болдог байна. Ингэснээр нийлүүлэгчийн ашгаа нэмсэн үнэ дээр Номин ашгаа нэмээд түүний дараа бусад дэлгүүр, худалдааны төвүүд өөрсдийн хувийг нэмж үнийг тогтоодог байна.

Хэрэв тухайн нийлүүлэгч өөр газар хямд үнээр зарж байгааг нь Номин илрүүлбэл тухайн нийлүүлэгчийн барааны нөөцөд байгаа үлдэгдэл тоо эсхүл сүүлийн 10 хоногийн бараа таталтын тоо 2-ын аль өндрийг тооцон хуучин шинэ үнийг зөрүүг үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр Номинд төлүүлдэг байсан байна.

Иймд "Номин тав трэйд" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 6%-иар буюу 6.999.107.800₮ -р торгох торгуулийн шийтгэл ногдууллаа гэжээ.

zuv.mn

Гарчиг: ШӨХТГ: Номин сүлжээ дэлгүүрийг 6 тэрбум 991 сая төгрөгөөр торгосон https://zuv.mn/vlo

Агуулга: Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр "Номин" сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбум төгрөгөөр торгосон талаар мэдээллэв. 

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: "Хэрэглэгчид бид харахдаа Номин үнэхээр хямд үнэ тогтоогоод байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, хямд бараа бүтээгдэхүүн сонгон нийлүүлж байна гэж боддог байсан бол энэ нь эсрэгээрээ өөр асуудал байсан байна гэдгийг тогтоосон.

Та бүхэн сая тодорхой мэдээлэл авсан гэж ойлгож байна. Номингийн борлуулалтын гэрээ байгаа. Бүх байгууллагатай ийм гэрээ хийдэг. Гэрээнийх нь 6.3 дээр нийлүүлэгчийн тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр буюу үйлчилгээний газраас хямд эсхүл адил байх гэсэн ийм заалт байгаа. “Хэрэв хямд үнийн баталгаа хангагдаагүй бол борлуулагч жижиглэнгийн үнийг илүү хямд үнэтэй зах зээл дээрх бусад өрсөлдөгчтэй адил хэмжээнд шинэчлэн тогтоож тухайн үеийн өөрийн нөөцөд байгаа үлдэгдэл тоо эсхүл сүүлийн 10 хоногий бараа татан авалтын тоо хоёрын аль өндрийг тооцооны хуучин, шинэ үнийн зөрүүгээр үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн Нийлүүлэгчээр төлүүлэх эсхүл борлуулалтын орлогоос суутган авна.” Гэсэн ийм торгууль тавьдаг байгаа. Тэгэхээр яаж байна вэ гэвэл саяны 3900гаар зарагдаж байгаа ундаа гэж байна. Жишээ нь Номин дээр ирсэн бараа бүтээгдэхүүн дээр 30 хувь үнэ нэмдэг. 30 хувь нэмэх нт тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагааны асуудал учраас чөлөөтэй. Тэгэхээ 3000 аар зарна гэсэн барааг 3900 болгоод зардаг. Харин зарахдаа бусад дэлгүүрт 3900 аас доош зарж болохгүй шүү гэдэг үнийг тогтоодог. Энэ нь өөрсдийнх нь яриад байгаа хамгийн хямд гэдэг нь хямд биш доод үнийг тогтоодог ийм асуудал байгаа юм байна. Хэрвээ энэ компани өөр газар саяны хэлснээр 3900-аас хямд зарах юм бол хариуцлага хүлээдэг байх нь ээ. Эргээл нөгөө “Оргил”-ын үнийг өсгөдөг. Тэгэхээр энэ хүн бол “Оргил”-д аваачиж зарахын тулд 3600-3700 төгрөгөөр аваачиж өгөөд “Оргил” нь ашигаа нэмээд 3900-аас дээш үнэтэй зарна. Тэгэхээр “Номин”-д зарагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүн ийм гэрээгээр явж байна. “Номин”-гоор дамжсан бараа бүтээгдэхүүн болгоны үнэ 30 хувиар нэмэгдэж, цаашаа дахиад өсөх нөхцлийг энэ гэрээ бүрдүүлдэг юм байна...

itoim.mn

Гарчиг: ​ШӨХТГ: 'Номин' сүлжээ дэлгүүрийг 6 тэрбум 900 сая төгрөгөөр торгов http://itoim.mn/article/k9nVG/35570

Агуулга: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Банкны 1 хувийн шимтгэлтэй холбогдуулан ББСБ-уудыг шалгаж байна

Арилжааны банкууд зээл олгохдоо зээл судалсны шимтгэл гэж 1 хувийг нь авдаг. Уг асуудалд ШӨХТГ шалгалт хийж, 9 арилжааны банкийг 20 сая төгрөгөөр торгосон. Үүнтэй холбогдуулан иргэдээс ББСБ-уудыг шалгаж өгөх хүсэлт ирүүлж, нийт 527 ББСБ-ыг шалгаж байна. Шалгалтыг 50 ББСБ-д хийж 26 ББСБ-ын зөрчлийг илрүүлжээ. Ингэхдээ зээлийн шимтгэлийн нэг хувийг авахдаа үндэслэлгүй тогтоосон, зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авсан гэх зөрчил гарсан аж. Зөрчил хэрэг нээн хянан шалгаж байна.

Эмийн сурталчилгаа хийхдээ хууль зөрчсөн ААН-үүдийг 5 саяар торгов

ШӨХТГ-аас эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зар сурталчилгаанд шалгалт хийж, Медизон эмнэлэг, Денкфармыг тус бүр таван сая төгрөгөөр торгов. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зар сурталчилгааг хийхдээ жоргүй олгодог эмийг сурталчлахыг зөвшөөрдөг аж. Мөн эмийн үйлчилгээний талаар зар сурталчилгааг хийхдээ үр дүн амлахыг хориглодог байна. Гэтэл дээрх байгууллагууд эмийн сурталчлахдаа үүнийг болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын тухай хууль, Эмийн тухай хуулийг зөрчсөн байна. Тиймээс Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор болсон байна. Мөн уг сурталчилгааг түгээсэн, бүтээсэн, захиалсан бүх этгээдэд хариуцлага тооцох ажээ.

"Номин" сүлжээ дэлгүүр бусад дэлгүүртэй хямд бараа бүтээгдэхүүн борлуулахгүй гэж гэрээ байгуулдаг

"Номин" сүлжээ дэлгүүр хямд үнийг тогтооно гэсэн уриагаар маркетинг хийдэг. Гэвч бусад дэлгүүрүүдийг манайхаас хямд үнээр бараагаа борлуулж болохгүй гэх шаардлага тавьж гэрээ хийдэг хэмээн ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээллээ.

Тодруулбал, "Оргил" супермаркетад 3650 гэж байсан ундаа "Номин" сүлжээ их дэлгүүрт 3900 гэж байна гэх гомдлыг иргэн тус дэлгүүрт хүргүүлжээ. Харин "Номин" сүлжээ дэлгүүр "Оргил" худалдааны төв рүү холбогдож тус ундааны үнийг өсгөсөн байна. ШӨХТГ-аас "Номин" сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийж, бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэдгийг баримттайгаар нотолсон гэлээ. Тиймээс "Номин" сүлжээ дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх оны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ. Зургаан хувь нь 6,9 тэрбум болж буй юм.

toim.mn

Гарчиг: ШӨХТГ: Банкны зээлийн нэг хувийн шимтгэлийг хууль бус хэмээн үзлээ https://www.toim.mn/article/51g5h85c

Агуулга: ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: Банкны нэг хувийн шимтгэл холбоотойгоор хяналт шалгалт ажил хийгээд, Арилжааны банкууд ипотекийн зээлийн шимтгэл нэг хувийг авч байгаа нь хууль зөрчсөн гэх шийдвэрийг гаргасан. Үүнээс есөн банкинд зөрчлийн тухай хуулийн дагуу 20 сая төгрөгийн торгуул оногдуулсан.

Тухайн есөн банк бидний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүйгээр шүүхэд хандсан. Одоогоор шүүх хурлын урьдчилсан шатны хэлэлцүүлэг болж, шүүх хурлын товыг зарлаад бэлэн болоод байж байна.

Манай байгууллагын зүгээс өөрсдийн хуулийн газар болон энэ чиглэлээр мэргэшсэн банкны нэг хувийн зээл дээр ажиллаж байгаа хуульчдын холбооны өмгөөлөгч Батхүү болон Ялалт нарыг нэмэлтээр авч ажиллаж байна.

Үүний дараагаас иргэдийн хүсэлтээр ББСБ-д хяналт шалгалтыг хийгээд явж байна. Нийтдээ 527 ББСБ байна. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 50 байгууллагад хяналт шалгалтын ажлыг явуулсан. Эдгээрийн 26 ББСБ-аас  зөрчил илэрсэн.

Зөрчил илэрсэн 26 байгууллагаас мөн арилжааны банкуудын адилаар зээлийн шимтгэлийн нэг хувийг авахдаа үндэслэлгүй тогтоосон, зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авч байгаа гэх зөрчлүүд гарсан" гэв.

Гарчиг: ШӨХГТ: “Номин” сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбумаар торгоно https://www.toim.mn/article/51g81ea4

Агуулга: ШӨХТГ-аас цаг үеийн асуудал болоод сүүлийн үед хийсэн хяналт шалгалтын талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Номин" сүлжээ дэлгүүрийн талаарх ноцтой баримтуудыг дэлгэв.

"Номин" супермаркет хямд үнийг тогтооно гэсэн уриагаар маркетинг хийдэг. Тодруулбал, "Бусад дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн манайхаас хямд байвал зөрүүг олгоно" гэх маркетингаар хэрэглэгчдийг татдаг хэдий ч бодит байдал дээрээ дангаар монополь тогтоож, бусад дэлгүүрүүдийг манайхаас хямд үнээр бараагаа борлуулж болохгүй гэх шаардлага тавьж гэрээ хийдэг нь ил болов. Энэ талаарх мэдээллийг нэгэн иргэн ШӨХТГ-т ирүүлсэн байна. Тэрээр, Оргил супермаркетад 3650 гэж байсан ундаа Номин сүлжээ их дэлгүүрт 3900 гэж байна гэх гомдлыг тус дэлгүүрт хүргүүлсэн. Гэтэл Номин дэлгүүрийн зүгээс Оргил худалдааны төв рүү холбогдож тэдний үнийг өсгөсөн байна.  Тиймээс Номин сүлжээ бусад дэлгүүрийн доод үнийг тогтоодог асуудлыг ШӨХТГ-аас шалгаж тус дэлгүүрээр дамжсан барааны үнэ цаашлаад 30 хувь нэмэгдэх гэрээтэй байдгийг тогтоож, Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулсан байна.

ШӨХТГ-аас өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 2021 оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,9 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

tusgal.mn

Гарчиг: ШӨХТГ: НОМИН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР БУСАД ДЭЛГҮҮРИЙН ДООД ҮНИЙГ ТОГТООН ХУУЛЬ ЗӨРЧДӨГ БАЙСАН НЬ ИЛЭРЛЭЭ http://www.tusgal.mn/shukhtg-nomin-suljee-delguur-busad-delguuriin-dood-uniig-togtoon-khuuli-zurchdug-baisan-ni-ilerlee

Агуулга: ШӨХТГ-аас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: Номин дэлгүүр хямд үнийн баталгаа гэж зарладаг ч доод үнийг тогтоож өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчдөг нь илэрлээ. Өөрөөр хэлбэл, Номинд бараа нийлүүлж буй хүн Номинд зарагдаж байгаагаас хямдаар хаана ч зарах боломжгүй болдог байна. Ингэснээр нийлүүлэгчийн ашгаа нэмсэн үнэ дээр Номин ашгаа нэмээд түүний дараа бусад дэлгүүр, худалдааны төвүүд өөрсдийн хувийг нэмж үнийг тогтоодог байна. Хэрэв тухайн нийлүүлэгч өөр газар хямд үнээр зарж байгааг нь Номин илрүүлбэл тухайн нийлүүлэгчийн барааны нөөцөд байгаа үлдэгдэл тоо эсхүл сүүлийн 10 хоногийн бараа таталтын тоо хоёрын аль өндрийг тооцон хуучин шинэ үнийг зөрүүг үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр Номинд төлүүлдэг байсан байна.

Иймд "Номин тав трэйд" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 6%-иар буюу 6.999.107.800₮-р торгох торгуулийн шийтгэл ногдууллаа" гэв.

gogo.mn

Гарчиг: "ББСБ-ууд зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авсан зөрчлүүд илэрсэн" https://gogo.mn/media?id=ww840&type=live

Агуулга: ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хяналт шалгалт хийсэн. Энэ дагуу есөн банканд Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Тус банкууд дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн ажиллагаа үргэлжилж байна.

Мөн нэг хувийн шимтгэлтэй холбогдуулан иргэдийн зүгээс ББСБ-ыг шалгах санал ирүүлсэн. Одоогоор 527 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагаас 50-д нь хяналт шалгалт явууллаа. Үүнээс 26 ББСБ-д зөрчил илэрсэн. Зээлийн шимтгэлийн нэг хувийг авахдаа үндэслэлгүй тогтоосон, зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авсан гэх зөрчлүүд гарч байгаа...

undesten.mn

Гарчиг: ШӨХТГ-аас “Номин” сүлжээ дэлгүүрт борлуулалтын орлогын 6 хувь буюу 6,9 тэрбум төгрөгийн торгууль ноогдууллаа http://undesten.mn/146091.html

Агуулга: – “Номин” сүлжээ дэлгүүр бусад дэлгүүртэй хямд бараа бүтээгдэхүүн борлуулахгүй гэж гэрээ байгуулдаг –

“Номин” сүлжээ дэлгүүр хямд үнийг тогтооно гэсэн уриагаар маркетинг хийдэг. Гэвч бусад дэлгүүрүүдийг манайхаас хямд үнээр бараагаа борлуулж болохгүй гэх шаардлага тавьж гэрээ хийдэг хэмээн ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээллээ.

Тодруулбал, “Оргил” супермаркетад 3650 гэж байсан ундаа “Номин” сүлжээ их дэлгүүрт 3900 гэж байна гэх гомдлыг иргэн тус дэлгүүрт хүргүүлжээ. Харин “Номин” сүлжээ дэлгүүр “Оргил” худалдааны төв рүү холбогдож тус ундааны үнийг өсгөсөн байна. ШӨХТГ-аас “Номин” сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийж, бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэдгийг баримттайгаар нотолсон гэлээ. Тиймээс “Номин” сүлжээ дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх оны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ. Зургаан хувь нь 6,9 тэрбум болж буй юм...

Гарчиг: ББСБ-ууд зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авсан зөрчлүүд илэрсэн http://undesten.mn/146077.html

Агуулга: ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хяналт шалгалт хийсэн. Энэ дагуу есөн банканд Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Тус банкууд дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн ажиллагаа үргэлжилж байна.

 

Мөн нэг хувийн шимтгэлтэй холбогдуулан иргэдийн зүгээс ББСБ-ыг шалгах санал ирүүлсэн. Одоогоор 527 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагаас 50-д нь хяналт шалгалт явууллаа. Үүнээс 26 ББСБ-д зөрчил илэрсэн. Зээлийн шимтгэлийн нэг хувийг авахдаа үндэслэлгүй тогтоосон, зээлийн шимтгэл хураамжийг давхардуулан авсан гэх зөрчлүүд гарч байгаа.

 

Гарчиг: Гуравласан үйлчилгээ үзүүлдэг оператор компаниудын үнээ нэмж буй асуудлыг шалгаж байна http://undesten.mn/146114.html

Агуулга: ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун үүрэн холбооны оператор компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Уг шалгалтын үр дүнгээр Юнител, Мобиком, Скайтал, Жимобайл гэсэн дөрвөн компанид зөрчлийг арилгах албан шаардлагыг хүргүүлсэн. Эхний ээлжинд Юнител болон Жимобайл компаниас албан шаардлагын биелэлтийн талаар хариу ирээд байна.

Юнител компанийн зүгээс хэрэглэгчдийн дата багц дуусаж, задгай дата үйлчилгээнд шилжих задгай датаны хэрэглээний тарифын талаарх мэдээллийг илгээдэг мессежийн агуулга нэмж тусгахаар болсон. Мөн цэнэглэгч картын мэдээлэлд хоног эсвэл нэгж сунгагдах талаар хэрэглэгчдэд урьдчилан шаардлага хангах хэмжээнд өгдөг байх өөрчлөлт хийгдсэн гэсэн хариу ирүүлсэн байна.

erdenetnews.mn

Гарчиг: ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАА Ч ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН АСУУДАЛ БАЙНА http://www.erdenetnews.mn/article/17828

Агуулга: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөлөл  болох улсын байцаагч нар орон нутагт ажилладаг. Харин манай аймагт орон тооны бус, үндсэн цалин урамшуулалгүй ч ШӨХТГ-ын улсын байцаагч гэсэн үнэмлэхгэй Б.Хашчулуун гэдэг хүн эрдэнэтчүүдийн төлөө ажилладаг гэдгийг бид мэднэ. Цар тахлын үед, хөл хорионы цагаар иргэд гэлтгүй худалдаа эрхлэгчид ШӨХТГ-ын байцаагчид гомдлоо гаргаж, асуудлаа шийдүүлэн ажиллаж байсан. Бүр сүүлдээ “Хамгийн хэрэгтэй хүн чинь ШӨХТГ-ын улсын байцаагч юм байна шүү дээ” хэмээн дуу алдаж байхав.

 

ШӨХТГ-аас аймгийн ИТХ-ын даргад “... аймаг, орон нутагтаа Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх, бусад хууль тогтоомжийн хүрээнд Орон тооны бус Зөвлөл байгуулж ажиллах тухай” албан бичиг ирүүлжээ...

urug.mn

Гарчиг: "НОМИН СҮЛЖЭЭ" ДЭЛГҮҮРИЙГ 6,9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО https://www.urug.mn/news/19982

Агуулга: “Номин” сүлжээ дэлгүүр буюу "Номин тав трейд" компанийг 6,9 тэрбум төгрөгөөр торгосон талаар ШӨХТГ-аас өнөөдөр мэдээллээ. Тодруулбал “Оргил супермаркетад 3650 төгрөгөөр борлуулагддаг ундааг Номин сүлжээ дэлгүүрт 3900 төгрөгийн үнэтэй зарж байгааг мэдсэн иргэн дэлгүүрт гомдол гаргажээ. Гэтэл Номин супермаркетийн удирдлагууд Оргил худалдааны төв рүү холбогдож, ундааны үнийг нь өсгөсөн байна. Өөрөөр хэлбэл, Номин сүлжээ дэлгүүр бусад дэлгүүрийн доод үнийг тогтоож байгаа нь тодорхой боллоо гэж ШӨХТГ-аас мэдээллээ. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Номин сүлжээ дэлгүүр хямд үнэтэй хэмээн маркетинг хийдэг. Гэвч бусад дэлгүүрийг манайхаас хямд үнэтэй бараа борлуулж болохгүй гэх шаардлага тавьж гэрээ хийж байгааг нь тогтоосон" гэсэн юм…

focus.mn

Гарчиг: "НОМИН" ХАМГИЙН ХЯМД БИШ ХАМГИЙН ӨНДӨР ҮНИЙГ ТОГТООДОГ НЬ НОТЛОГДЖЭЭ https://focus.mn/n/5tk

Агуулга: ШӨХТГ-аас өнөөдөр сүүлийн үед хийсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.  С.мөнхчулуун ШӨХТГ-ын даргаар томилогдсоноос хойш хэд хэдэн томоохон хяналт шалгалтыг хийсэн. Тухайлбал,  Банкууд иргэдийн зээлийн мэдээллийг  судалсан нэрээр 1 хувийн хураамж авдаг, супер маркетуудад лангуу болон кассын үнэ зөрүүтэй байдаг, ипотекийн зээлийн хүү иргэдэд 6 болон 8 хувийн ялгавартай байгаа нь Өрсөлдөний хуультай зөрчилдөж байгаа зэрэг асуудлуудыг шалгаж тодорхой үр дүнд хүрээд байгаа. Эдгээр ажлынхаа явцыг тэрбээр мэдээллээ.  Банкны зээлийн 1 хувийг иргэдэд буцаан олгох маргаан шүүхийн шатанд явж байгаа. Өмгөөлөгчдийн баг хөлсөлж авсан удахгүй шүүх хурал нь болно. 

Харин супер маркетуудад хийсэн шалгалтаар Номин сүлжээ их дэлгүүрээс ноцтой зөрчил илрүүлсэн байна. Номин сүлжээ их дэлгүүрийн "Номин тав" ХХК нь хэрэглэгчдэд хамгийн хямд үнийн баталгааг санал болгодог хэмээн сурталчилдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ маркетинг нь хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөнөөс гадна Өрсөлдөөний хуульд заасан картел байгуулж үгсэн хуйвалдаж үнэ тогтоодог болох нь иргэдийн мэдээллээр тогтоогджээ. Тэд Номингоос хямдаар зарж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг иргэдээс аваад тухайн дэлгүүр, компанийн үнийг нэмүүлж өөрсдийнхөө үнэтэй адил болгодог байжээ. Тиймээс "Номин тав" ХХК болон Номин дэлгүүрийг нийт борлуулалтын 6 хувиар буюу 6,9 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ...

asu.mn

Гарчиг: С.Мөнхчулуун: Хөгжлийн Банкны барьцаанд байгаа 700 барилгыг 2-5 хүнд давхардуулан худалдсан байна http://asu.mn/content/15465

Агуулга: Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчдийн Төлөө Газар(ШӨХТГ)-аас хийж буй хяналт шалгалтынхаа үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Тус газарт орон сууцтай холбоотой гомдол ихээр ирэх болжээ. Тухайлбал, сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор барилгын ажил зогсонги байсан, түүхий эд, барилгын материалын үнэ өссөний улмаас гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй, төлбөрийн нөхцөл өөрчлөгдөж, үнэ нэмэгдсэн, ашиглалтад орсон боловч үл хөдлөхийн гэрчилгээг нь олгохгүйгээр банканд барьцаалсан, барилгын компани нь байгуулсан гэрээгээ цуцалж, давхардуулж худалдсан зэрэг зөрчил гарсан байна.

Эдгээр нь хэрэглэгчдийг онц ноцтойгоор хохироож байгаа тул ирсэн гомдлуудыг хуулийн дагуу цагдаагийн байгууллага болон иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун илэрхийлэв.

Мөн тэрбээр "Одоогоор бид 30 иргэний гомдлыг шийдвэрлэж, 60 сая төгрөгийн хохирлыг барагдуулаад байна. Он гарснаас хойш албан бичгээр 30 гомдол, Хэрэглэгчдийн мэдээллийн төвд 142 гомдол ирсэн.

Бичгээр ирсэн гомдлын ард 100-300 гарын үсэг байгаа буюу байраар нь хохироосон хэргүүд бий. Жишээлбэл, найман компани дээр нийт 10 мянган хэрэглэгчийн хохирол бий. Нэр бүхий найман компанийн барилга нь Хөгжлийн Банкны барьцаанд болон өмчид нь байдаг барилгууд. Гэтэл эдгээрийг давхардуулан зарсан, банкны барьцаанд тавьсан, өөр хүнд худалдан борлуулсан зэрэг луйврын шинж чанартай асуудлууд бий. Үүнээс харахад 700 барилгыг 2-5 хүнд давхардуулан худалдсан байна.

Иймд хэрэглэгчдийн хохирлыг шийдвэрлэх зорилгоор Хөгжлийн Банк, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн" гэв.

atime.mn

Гарчиг: ШӨХТГ ХУУРАМЧ ХЯМДРАЛЫН ГОМДЛЫГ ШАЛГАХ БОЛОМЖТОЙ https://atime.mn/view/article/?page=show&id=6380

Агуулга: ШӨХТГ-аас сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүд хямдрал зарлаад тэр нь хуурамч байгаа нь тогтоогдвол Өрсөлдөөний тухай хуулиар арга хэмжээ авах боломжтой гэж мэдээллээ.

Тодруулбал, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун цахим хуудастаа "Энэ өдөр дэлгүүрүүд бараагаа огцом хямдрууллаа гэдэг ч хямдруулсан, хямдруулаагүй гэх яриа үргэлж гардаг. Тэгвэл Өрсөлдөөний тухай хуулиар бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэх хуурамч мэдээлэл түгээхийг хориглодог. Тиймээс баримттай гомдол ирүүлбэл шалгах болно" гэж мэдээлжээ.

shudarga.mn

Гарчиг: ШӨХТГ: "Номин тав трейд" компанид 6.9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа http://shudarga.mn/news-detail/8623

Агуулга: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай мэдээллээ...

setguul.mn

Гарчиг: ШӨХТГ-аас "Номин тав трейд" компанид 6.9 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа http://setguul.mn/index.php?newsid=6289

Агуулга: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр “Номин тав трейд” ХХК-ийн нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 8 дах заалтад заасны дагуу өмнөх оны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан тухай мэдээллээ.

Агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК, “Дижитал концепт” ХХК-иудын “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2202000282 дугаартай зөрлийн хэрэг нээн шалгасан...

etzone.mn

Гарчиг: ШӨХГТ: “Номин” сүлжээ дэлгүүрийг 6.9 тэрбумаар торгоно https://etzone.mn/?p=29848

Агуулга: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2022.11.11/ иргэдээс ирсэн орон сууцны барилга зогссон, зарим сүлжээ дэлгүүр үнэ дарамт үзүүлж байгаа талаар гомдлын дагуу хийсэн шалгалттай холбоотой мэдээлэл өглөө.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:

-Цар тахалтай холбоотойгоор барилгын ажил зогсонги байдалд орсноос орон сууцтай холбоотой гомдол мэдээлэл ШӨХТГ-т их ирж байна. Гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй, байрыг давхардуулан худалдсан, худалдан борлуулахдаа банкны барьцаанд байршуулсан зэргээр иргэдийг хохироожээ. Одоогийн байдлаар 30 өргөдөл, гомдол ирсэн.

Байртай холбоотой гомдлын зөвхөн нэг нь гэхэд тухайн орон сууцны буюу 300 орчим хүн нийлээд өргөдөл гаргасан. Гомдол ирсэн тухай бүрд нь ШӨХТГ хянаад явж байгаа.

Барилгын нийт найман компанийн 10 мянган хүний байр Хөгжлийн банкны барьцаанд байна. Тиймээс Хөгжлийн банктай хамтарч ажиллах санал явуулсан.

Мөн ипотекийн зээлтэй холбоотой гомдол ихээр ирж байна. Зарим иргэд ипотекийн зээлээ 8-6 хувь руу шилжүүлсэн. Энэ нь Өрсөлдөөний хуулийг зөрчиж байгаа. Иймээс ипотекийн зээлийг зургаан хувь руу шилжүүлэх журмыг өөрчлөх хүсэлтийг Монголбанканд өгсөн.

Эдгээрээс гадна сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийсэн. Хэрэглэгчээс “Номин” сүлжээ дэлгүүртэй холбоотой гомдол ирсэн. “Номин” сүлжээ дэлгүүр хямд үнийг тогтооно гэж маркетингийн сурталчилгаа явуулдаг мөртлөө бараа нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад үйлчилгээний байгууллагаас үнэтэй байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Тухайлбал, “Оргил” худалдааны төвд 3650 зарагдаж байсан ундаа “Номинд” 3900 төгрөгийн үнэтэй байгааг худалдан авагч анзаарч дэлгүүрт нь эхлээд гомдол гаргасан байна.

Энэ дагуу Номин сүлжээ дэлгүүрт гомдол гаргахад “Номин”-гийн зүгээс “Оргил” сүлжээ дэлгүүрийн тухайн ундааг 3900 болгон үнийг нь нэмэгдүүлэхээр болсон гэсэн хариу өгчээ. Үүний дараа хэрэглэгч ШӨХТГ-т гомдол гаргасан.

“Номин”-гоор дамжсан бараа бүтээгдэхүүн 30 хувийн нэмэгдэлтэй байдаг. Нийлүүлэгч талтай хийсэн “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх орны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Ингэснээр “Номин” сүлжээ дэлгүүрийг 6,9 тэрбум төргөгөөр торгож байна.

inews.mn

Гарчиг: "Номин" сүлжээ дэлгүүрийг 6,9 тэрбум төгрөгөөр торгожээ https://www.inews.mn/a/29710

Агуулга: "Номин" сүлжээ дэлгүүр бусад дэлгүүртэй "Манайхаас хямд бараа бүтээгдэхүүн борлуулж болохгүй" гэх гэрээ байгуулдаг нь ил болж, 6.9 тэрбум төгрөгөөр торгуулжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Оргил супермаркетад 3650 төгрөг гэж байсан ундаа "Номин" сүлжээ их дэлгүүрт 3900 гэж байна гэх гомдлыг иргэн тус дэлгүүрт хүргүүлжээ. Харин "Номин" сүлжээ дэлгүүр "Оргил" худалдааны төв рүү холбогдож тус ундааны үнийг өсгөсөн байна. ШӨХТГ-аас "Номин" сүлжээ дэлгүүрт хяналт шалгалт хийж, бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэдгийг баримттайгаар нотолсон. Тиймээс "Номин" сүлжээ дэлгүүрт Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх оны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Энэ нь зургаан хувь нь буюу 6,9 тэрбум болж буй юм" гэлээ.

Мөн Банкны 1 хувийн шимтгэлтэй холбогдуулан ББСБ-уудыг шалгаж байгаа талаар мэдээллээ.

24tsag.mn

Гарчиг: С.МӨНХЧУЛУУН: ӨРСӨЛДӨӨНИЙГ ХЯЗГААРЛАЖ, ҮНЭ ТОГТООЖ ХУУЛЬ ЗӨРЧСӨН “НОМИН ТАВ ТРЕЙД” ХХК-Д ₮6.9 ТЭРБУМЫН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН https://www.24tsag.mn/a/209440

Агуулга: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  сүүлийн үед хийж байгаа хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээлэл өглөө.

Тэрбээр “Агентлагийн даргын 01/20 дугаартай удирдамжийн дагуу супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжууд болон Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд хийсэн хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар “Номин тав трейд” ХХК, “Боса” ХХК, “Моннидер” ХХК, “Дижитал концепт” ХХК-иудын “Хамтран ажиллах гэрээ”-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан байж болзошгүй зөрчлийн шинжтэй үйлдэлд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2202000282 дугаартай зөрлийн хэрэг нээн шалгасан...

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх