Үе үеийн Засаг дарга нар


ЦЭМБЭЛИЙН ДОРЖ  /Аймгийн анхны Засаг дарга/ 1938-1939

1912 онд эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтайн голд ард Цэмбэлийн хоёрдугаар хүү болон төржээ. Тэрбээр эх эцэгтээ мал маллахад нь туслахын хамт нутгийн нэгэн номтой багшаар монгол бичиг заалган сайн сурсан байна. Иймээс 1926-1932 онд хошуу тамгын газар бичээч, сумын нарийн бичгийн дарга, сумын хоршоо, хамтралын ня-бо зэрэг ажил хийж, төрийн алба хаах гараагаа эхэлжээ. Дараа нь 1932- 1937 онд Сэлэнгэ аймгийн яаманд зааварлагч, орлогч дарга, жинхэнэ даргаар ажиллаж байгаад, 1938 онд Булган аймаг байгуулагдахад анхны даргаар томилогджээ. Тэрбээр шинэ гулгар аймгийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд хөл дээр нь босгох талаар сэтгэл харамгүй хүчин зүтгэж байгаад 1939 онд улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн юм. Түүнд хувьсгалын эсэргүү, японы тагнуул хэмээх эш мухаргүй хилс хэрэг тулгаж, 10 жил цагдан хорих ялаар шийтгэжээ. Ц.Дорж 7 жил гаруй ял эдэлж, 1946 онд суллагдсан байна. Тэр цагаас барилгын материалын үйлдвэр, ялангуяа тоосгоны үйлдвэрт орлогч дарга, дарга, ерөнхий инженер, технологич зэрэг удирдах алба хашиж байгаад 1972 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ. 1958 онд түүний хилс хэрэгт гүтгэгдсэнийг шүүн тунгааж цагаатгажээ.

Б.СОСОРБАРАМ /1941-1942/

 

Д.ЁНДОН /1942-1945/

Ж.ОСОР /1946-1948/

О.ГОМБОЖАВ /1948-1950/

Ц.БУЯНХИШИГ /1950-1954/

Т.ГЭНДЭН /1954-1955/

Б.ДОНДОВ /1955-1956/

А.РАВЖИР /1956-1959/

1914 онд Түшээт хан аймгийн Түшээт ханыхошуунд (Гурванбулаг) төрсөн. Багадаа бичиг үсгийн боловсрол олж, хожим Намын дээд сургууль төгссөн. 1936-1944 онд баг, сумын дарга, 1944-59 онд аймгийн яамны орлогч дарга, Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулагч, Булган аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргаар ажилласан. 1959 онд Намын уриалгаар Орхон сумын “Чойбалсанч” нэгдлийн даргаар ажилласан байна. Тэрбээр богино хугацаанд тус сум, нэгдлийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд бэхжүүлж, мал аж ахуй, газар тариалангийн томоохон цогцолбор болгон, улсын тэргүүний нэгдлүүдийн зэрэгт хүргэсэн юм. Тэрбээр ер бусын ажигч, гярхай, хатамжлан захирах чадвар бүхий авъяаслаг зохион байгуулагч байжээ. Тухайлбал, сумынхаа бараг бүх малыг зүс, шүдээр нь ялган таньдаг байсан гэдэг. Нэг удаа Равжир даргыг Нийслэл хотоос машинтайгаа нутаг руугаа явж байтал хэсэг үхэр, адуу туусан хүн тааралдахад нэгдлийнхээ нэг малчны сүргийг хулгайлсан болохыг таньж буцааж авчирч байжээ. Тэрбээр Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулахаар тодорхойлогдож байсан боловч наймаа, зах зээлийн овсгоо нь мэдэгдэж, тэрхүү эрхэм хүндэт цолыг хүртэж чадаагүй юм. 1970-аад оны дундуур өндөр насны тэтгэвэрт гарсан байсан боловч, төрөлх Гурванбулаг сумын “Сүхбаатарын туг” нэгдлийн нь ажлыг сайжруулахаар хэсэг ажиллуулж, тодорхой ахиц гаргаж байсан юм. ХААН-ийн энэхүү алдартай дарга нарын нэг МАХН-ын Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын АИХ-н депутатаар удаа дараа сонгогдсон. Төр засгаас Сүхбаатарын болон Хөдөлмөрийн авьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор дөрвөн удаа шагнагдаж байжээ.

Ө.ЛАМХҮҮ /1959-1964/

М.ГӨЛГӨӨ /1964-1978/

М.Гөлгөө нь Архангай аймгийн Хотонт сумын нутаг Бургатайн голд /Орхон гол/ 1926 онд малчин ард Мишигийн хүү болон төржээ. Арахнагай аймгийн төвийн 7 жилийн сургуулийг дүүргэн Улаанбаатар хотын Багшийн сургуульд суралцаж төгсөөд 1-р арван жилийн дунд сургуульд багшилж байгаад МУИС-д элсэн орж 1953 онд нийгмийн ухааны багшийн мэргэжил эзэмшсэн байна. 1953-1955 он хүртэл Архангай аймгийн Гэгээрлийн хэлтсийн даргаар ажиллаж ажлын гараагаа эхэлсэн байна. 1955-1958 онд Хөвсгөл аймгийн Нийгэм, соёл эрхэлсэн орлогч, 1958-1961 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Зохион зааварлах хэлтсийн орлогч эрхлэгч, 1961-1964 онд Өвөрхангай аймгийн дарга, 1964-1978 онд Булган аймгийн дарга, 1979-1997 онд Боловсролын болон хүүхдийн байгууллагад тасралтгүй 44 жил ажилласнаас Булган аймгийн даргаар 14 жил ажилласан байна.

М.Гөлгөө нь Булган аймгийн даргаар ажиллах хугацаандаа тус аймгийн баялгийг хамгаалж, зөв зохистой ашиглахад онцгой анхааран Хишиг-Өндөр суманд Жигатын Бугын ферм, Тэшиг сумын Эг Тарвагатайн бэлчээрт хандгай, баавгай, тул загас зэргийг хамгаалах "Ангын отог" байгуулан, тэр үеийн нэгдлийн бригад багийн аргад нь хариуцуулан хамгаалуулж байсан юм. М.Гөлгөө Булган аймагт ажиллахдаа Булганчуудынхаа төлөө бүтээн байгуулалтын олон ажил хийсэн байна. Ялангуяа тус аймгийн хойт хил залгаа ОХУ-ын Закамень аймаг, Иркутск, Буриадын муж, аймгуудтай найрамдал, ажил төрлийн холбоогоо улам бэхжүүлж байсан байна.

Жилийн дөрвөн улирал, эрс тэс уур амьсгалтай манай оронд бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийг амжилттай зохион байгуулах гол цаг үе, төл бойжуулах 2, 3 сар, мал таргалуулах, 8-9 саруудад өө ямар нэг ажилд бүхний хүч, ялангуяа малчдын хүчийг зөв зохистой байгуулахад анхааран ажиллаж иржээ.

А.САРАЙ /1978-1986/

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх