Байгаль орчин


Image

АЗДТГ, БОАЖГ, Caritas Чех Репаблик олон улсын байгууллага, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран "Цэвэр орчин-Цэмцгэр Булган" аяныг зарлан, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх аймгийн зөвлөгөөн 2022 оны 1 сарын 5-ны өдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, ХОХБТХ-ийн дарга Д.Буманбаяр, БОАЖГ-ын дарга А.Гантөмөр, Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн гишүүн, төслийн зөвлөх Н.Эрдэнэсайхан, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргал, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны дэд тэргүүн Г.Чинзориг болон агентлаг байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, Сумдын Засаг дарга, байгаль орчны байцаагч нар оролцож байна.

Хог хаягдлын хууль, эрх зүйн орчин, сум орон нутагт хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах төслийн талаар, Монгол Улсын Хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх зорилтууд, Монгол Улс дахь Аюултай хог хаягдлын судалгаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Гадаадын санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийг орон нутагт үр дүнтэй ашиглах нь, Булган аймгийн хог хаягдлын өнөөгийн байдал, цаашдын зорилт, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах устгах булшлах журмын тухай, “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аянаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө зэрэг илтгэл тавигдлаа.

Манай аймаг 2011 оноос хог ангилан ялгах хогийн саваар айл өрхийг хангах, хогийг ландфилийн аргаар дарж булах, хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах цех, сумдын хог хаягдлыг дарж булах, хог ачих машин зэргээр шат дараатайгаар хангасаар ирсэн.

Цаашид хогийг ангилан ялгах ажлыг Булган суманд жигдрүүлж ангилсан хог хаягдлыг сэргээн ашиглах, бэлдэц бэлтгэх, аймгийн хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг боловсруулах, аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулах барих, иргэдэд хог хаягдлын менежментийн сургалт хийх, аялал жуулчлал дагасан хог хаягдлын судалгааг гаргах, сумдад хог ачих авто машин нийлүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх