Засаг дарга


Image

Булган аймгийн Засаг даргын “ Шинэ хөгжлийн зам “ мөрийн хөтөлбөрт гадаад харилцааны бодлогыг түлхүү анхаарч хамтын ажиллагааг нэмэгдүүлэх олон талт ажлын хүрээнд өнөөдөр Булган аймагт Бүгд Найрамдах Чех улсын “Фенип” корпорацын Ерөнхийлөгч Паул Рехрт тэргүүтэй жудо бөхийн Дэлхийн хошой аварга ,Олимпын хошой аварга ,Европын 5 удаагийн аварга Лукас Крпалек, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх Б.Пагва нарын хүмүүс ажлын айлчлал хийж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төрийн албан хаагч болон иргэдэд зориулсан 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд “Хан Жаргалант “ худалдааны төвийн орчимд Эрдэнэт хотноо баригдсан “ Евро Эко “ хорооллын жишиг хотхоныг шинээр барьж босгох санамж бичиг юм.

Чех улсын “ Фенип “ корпорац нь улсдаа барилга бүтээн байгуулалтын тэргүүлэгч байгууллага төдийгүй 2013 оноос эхлэн Орхон аймаг буюу Эрдэнэт хотыг орон сууцжуулах ажлыг амжилттай гүйцэтгэж буй юм. Харин Булган аймагт барилгын ажлыг яаралтай эхлүүлж ирэх 2023 он гэхэд 9 давхар бүхий 2 блок орчин үеийн европ стандартын орон сууцыг хүлээлгэн өгнө гэлээ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх