"Хүрч үйлчилье" нэгдсэн арга хэмжээ 2023 оны 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Баяннуур суманд ажиллаа.
Аймгийн засаг даргын нэрэмжит нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт: доторт 191 , эмэгтэйчүүдэд 62, шүдний эмчид 2-17 насны 393 хүүхэд, сүрьеэ- 211, хэвлийн ЭХО-д 191, цээжний рентгенд 149 хүн үзүүлж, онош тодруулахаар 9 дээд шатлалын эмнэлэгт шилжүүлсэн.
Үзлэгийн үр дүнд нойр булчирхайн архаг үрэвсэл 80 хувийг эзэлж, үүнээс цөсний хүүдийн чулуу 18, цөсний хүүдийн ургацаг 9, бөөрний хавдар 1, бөөрний хоргүй хавдар 7, элэгний бэтэг 1, түрүү булчирхайн томрол 10 илрүүлж, эмчилгээг зааж, зөвлөгөө өгөв.
Мөн 17 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, амьжиргааг дэмжихээр сонгогдсон "Зөв гэр бүл" болох 20 өрхөд айлчилж, нөхцөл байдлыг үнэлж, зөвлөмж, мэдээллээр хангасан байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 322 сурагчдад өсвөр үеийн үзлэг, сургалтыг хийсэн.
Мөн шүдний цоорол нийт хүүхдүүдийн 80 хувьд илэрч байгаа нь анхаарал татаж байна.
Сэтгэгдэл үлдээх