Цаг үеийн мэдээ


Image

ИРГЭДЭЭС ИРСЭН МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2023.09.04

Булган аймгийн Орхон сумын нутаг Нарангийн гүүрийн орчимд “хайрга дайрга олборлож байна” гэсэн мэдээллийн дагуу Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Давааням, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.Наранцацралт, хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Амар, Цагдаагийн газрын экологийн цагдаагийн албаны дарга, ахмад н.Мөнх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь очиж хяналт шалгалт явуулсан байна.

Уг ажлын хэсгээс Орхон аймгийн авто зам засварын “Орхон АЗЗА” нь Орхон сумын нутаг Нарангийн гүүрнээс - Эрдэнэт хүртэл 30 км хатуу хучилттай замын хөвөөг засварлах ажилд зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон гэх үйлдлийг шалгаж байна гэж мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх