Цаг үеийн мэдээ


Image

Булган аймгийн Засаг даргын орлогч Д. Жаргалсайхан, ХХААГ-ын дарга Ч.Амгалан, агрономич Б.Амар нарын ажлын хэсэг газар тариалангийн сумдуудад ажиллаж байна.

Булган аймгийн газар тариалангийн 123 аж ахуйн нэгж, компани байгаагаас ихэвчлэн Тэшиг, Хутаг-Өндөр сум, Баян-Агт, Сайхан, Орхон сумдуудад төмс хүнсний ногоо, үр тариа, тосны ургамал тариалж байна.

Энэ оны хувьд аймгийн хэмжээнд үр тариаг 44050 га талбайд тариалж, төмс 486,9 га-д , тосны ургамал 4000 га-д , хүнсний ногоо 303-гад тариалсан байна.

Нийт Булган аймгийн эргэлтийн 91861га талбайг газар тариалангийн чиглэлээр ашиглаж ирсэн юм.

Ажлын хэсгийн баг одоогийн байдлаар Хангал, Бугат,Сэлэнгэ сумдад ажилласан бол үргэлжлүүлэн өнөөдрөөс Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт , Сайхан сумдад ажиллана.

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх