Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өнгөрсөн онд зарим аймгийн удирдлагуудын хамтаар БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Кёнги аймагт ажиллахдаа дээрх сургуулийн үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах хүсэлт тавьсаны дагуу өнөөдөр тус сургуулийн ерөнхий захирал Park Ju Hwoon нарын тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажилладаг багш нар Булган аймагт хүрэлцэн ирлээ.
Булган аймаг Кёнги аймгийн хамтын ажиллагааны хүрээнд ирэх 9 сард 20 оюутан “Шинхан” их сургуульд суралцахаар явах бол өнөөдөр "Үangjudodam" тусгай хэрэгцээт сургуулийн ажлын хэсэг хөгжлийн бэрхшээлтэй сурагчидтай голлон ажилладаг сургууль цэцэрлэгийн багш нарт хоёр өдрийн сургалтыг явуулж цаашдын хамтран ажиллах төлөвлөгөөг тодорхойлон ажиллах юм.
БНСУ-ын тусгай хэрэгцээт "Yangjudodam" сургууль нь 1993 онд байгуулагдаж эдүгээ 168 000 хөгжлийн хүнд болон хөнгөн хэлбэрийн сурагчид хамрагддаг 500 гаруй багш нартай сурган хамрагдалт асаргааг хийдэг бүс нутгийг хамарсан хамгийн том хоёр сургуулийн нэг юм байна.
Өнөөдөр ийнхүү Булган аймаг Кёнги аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн ажлуудыг хийхээр зорьж ирсэн нь энэ юм.
Булган аймгийн хувьд 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс сургууль,цэцэрлэгт хөнгөн хэлбрийн бэрхшээлтэй 167 хүүхэд хамрагддаг.
Харин хүнд хэлбэрийн тархины саажилттай, даун, тулгуур эрхтний бэрхшээлтэй аливаа хүүхэд хөгжлийн төв, сургууль, цэцэрлэгт хамрагдаагүй сумдын хүүхдүүдийг боловсролын тэгш байдалд хамруулах, асаргаа сувилгааг сайжруулах зорилгоор онцгойлон анхаарч ажиллахаар үе шаттай ажлуудыг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл үлдээх