БУЛГАН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС "ХУРДАН" ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛБАН БАЙГУУЛЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Булган аймаг дахь ТЦҮХ-ээс аймгийн ЗДТГ-ын ажилтнуудад төрийн цахим үйлчилгээний "ХУРДАН" төвийн үйл ажиллагааг танилцуулав. Тус хэлтэс төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртэээмжтэй байдлаар авах шинэ соёлыг олон нийтэд түгээх ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газар өнөөдөр энэ талаарх мэдээллийг хүлээн авсан 25 дахь байгууллага боллоо.
Энэ үеэр ажилтнуудаас e-mongolia аппликэйшний үйлчилгээтэй холбоотой зарим асуултандаа хариулт авснаас гадна, цаашид харъяалах нэгжийн холбогдох чиг үүргийн хүрээнд ТЦҮХ-тэй нягт уялдан, хамтарч ажиллахаа илэрхийллээ.
# ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ -ХААНААС Ч ОЙРХОН"
Сэтгэгдэл үлдээх