Цаг үеийн мэдээ


Image

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, “Хүүхдийн баяр”-ын нээлтийн үйл ажиллагаанд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр, ГБХЗХГ-ын дарга Б.Баярбат нар оролцож хүүхэд багачууддаа зориулан мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Хүүхдийн баярын өдрөөр хүүхэд багачууддаа зориулан Виртуал музей, Номын худалдаа, Зохиолын баатрууд амилсан нь /Маскот/, Ардын аман зохиолуудын таавар тэмцээн, Шүлгийн уралдаан, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, Талбайн зургийн уралдаан, Унадаг дугуйн уралдаан, “Булган хангайн хүүхдүүд” аймгийн шилдэг 100 хүүхдийн урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ, тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж байна.

ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ 🎈

 

 

 

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх