Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, БШУ-ны газрын дарга Ж.Ганболд, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-очир, Сайхан сумын Засаг дарга Д.Сансар-очир нарын хамтаар Кёнги аймгийн Шинхан их сургуульд албан томилолтоор ажиллаж байна.
Өнөөдөр Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Солонгос улсын Шинхан их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
Хамтын ажиллагааны санамж бичигт дурдсанаар жил бүр Булган аймгийн 20 оюутанг “Кёнгидо Шинхан” их сургуульд:
Aялал жуулчлал,
гадаад харилцаа,
хөдөө аж ахуй,
Соёл урлаг спорт,
Эрүүл мэнд,
Байгаль орчин,
Жижиг дунд үйлдвэрлэл,
Бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцуулахаар Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, тус сургуулийн ерөнхий захирал Жонг Жин Кён нар гарын үсэг зурлаа.
Ийнхүү эхний 20 оюутныг ирэх 9 сард БНСУ-д суралцуулахаар боллоо.
Сэтгэгдэл үлдээх