Эрүүл мэнд, боловсрол


Image

2022-2023 оны хичээлийн жилд “БУЛГАН ХАНГАЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ САН” ТББ-ын нэрэмжит “БАГА БОЛОВСРОЛ БИДНИЙ ИРЭЭДҮЙ” урианы дор бага боловсролын нийт II-V анги бүлгүүдийн дунд “Математик”, “Монгол хэл-Унших бичиг”-ийн масс олимпиад 11 сараас 5-р сар хүртэл үргэлжлэн амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Олимпиадууд 2 үе шаттай зохион байгуулагдаж математикийн төрөлд давхардсан тоогоор 278 анги бүлгийн 7276 суралцагч, “Монгол хэл-Унших бичиг”-ийн төрөлд давхардсан тоогоор 278 анги бүлгийн 7264 суралцагч оролцсоноос “Математик”-ийн олимпиадын төрөлд 2-р ангиудаас I байранд Булган сумын I сургуулийн П.Мянганжаргал багштай 2б, II байранд Хангал сумын Хялганат тосгоны А.Сайханаа багштай 2а, III байранд Булган сумын ЭӨЦС-ийн П. Хишигдаваа багштай 2г , 3-р ангиудаас I байранд Булган сумын III сургуулийн Б.Алтанзагас багштай 3а, II байранд Булган сумын ЭӨЦС-ийн Л.Оюумаа багштай 3в, III байранд Хангал сумын Хялганат тосгоны Б.Эрдэнэчимэг багштай 3а , 4-р ангиудаас I байранд Булган сумын I сургуулийн Б.Батцэцэг багштай 4а, II байранд Сэлэнгэ сумын Б.Алтантуул багштай 4а, III байранд Булган сумын I сургуулийн Т.Баярхүү багштай 4в, 5-р ангиудаас I байранд Хишиг-Өндөр сумын О.Юмчинсүрэн багштай 5б, II байранд Хангал сумын Хялганат тосгоны Б.Эрдэнэбилэг багштай 5а, III байранд Булган III сургуулийн Ц. Хонгорзул багштай 5а ангийн анги хамт олон,

“Монгол хэл-Унших бичиг”-ийн олимпиадын төрөлд 2-р ангиудаас I байранд Булган сумын ЭӨЦС-ийн П. Хишигдаваа багштай 2г, , II байранд Хутаг-Өндөр сумын М. Мөнхцэцэг багштай 2б, III байранд Булган сумын I сургуулийн П.Мянганжаргал багштай 2б, 3-р ангиудаас I байранд Булган сумын ЭӨЦС-ийн Л.Оюумаа багштай 3в, II байранд Хангал сумын Хялганат тосгоны Б.Эрдэнэчимэг багштай 3а, III байранд Булган сумын III сургуулийн Б.Алтанзагас багштай 3а,

4-р ангиудаас I байранд Булган сумын ЭӨЦС-ийн Д.Болортуяа багштай 4г, II байранд Булган сумын ЭӨЦС-ийн Н.Оюунгэрэл багштай 4в, III байранд Булган сумын I сургуулийн Б.Батцэцэг багштай 4а,

5-р ангиудаас I байранд Булган сумын ЭӨЦС-ийн Д.Чанцалмаа багштай 5б, II байранд Булган сумын ЭӨЦС-ийн А.Рэнцэнханд багштай 5а, III байранд Хишиг-Өндөр сумын О.Юмчинсүрэн багштай 5б ангийн хамт олон шалгарсан байна. Бага боловсролын масс сургалтын чанарыг сайжруулахад идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа нийт бага боловсролын багш нартаа ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх