Эрүүл мэнд, боловсрол


Image

БУЛГАН АЙМАГ “ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛЬ” –ТАЙ ХАМТРАН ТАЙВАНЬ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Боловсролын салбарт оюутан залуус, төрийн албан хаагч, багш ажилчдыг мэргэжил дээшлүүлэх, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үүднээс ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛЬТАЙ байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Булган аймаг Тайвань улсын “CHAOYANG UNIVERSITY OF TECHNOLOGY” “NANHUA UNIVERSITY” “MING CHUAN UNIVERSITY” зэрэг томоохон их дээд сургуулиудтай санамж бичиг байгуулан Булган сумын Засаг дарга П.Нөхөрлөлбаяр, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсролын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ нар Тайвань улсад ажиллаж , цаашид хамтран ажиллахаар боллоо.

https://web.cyut.edu.tw/index.php?Lang=en

Санамж бичгийн хүрээнд Булган аймгийн хүүхэд, залуус, багш ажилчид, төрийн албан хаагчид Тайвань улсад 100 хувь хүртэлх сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан бакалавр, магистр, доктор зэрэгт горилон суралцах, мэргэжил дээшлүүлэх боломжтой.

https://web.cyut.edu.tw/index.php?Lang=en

Булган аймаг нь Боловсролын салбарт БНСУ, Беларус улс, Буриад улс, АНУ, Тайвань зэрэг улсад оюутан залуусыг сургах чиглэлээр хамтран ажиллаж байна.

https://web.mcu.edu.tw/en

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх