Тендерийн урилга


ТЕНДЕРИЙН УРИЛГА

           

Огноо:

2023.02.03

Тендер шалгаруулалтын нэр:

Усны эхийг бүрдүүлэгч ойн санг хамгаалах зорилгоор ойн хортны тэмцлийн ажил (23932 га, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Орхон, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр)

Тендер шалгаруулалтын дугаар:

БУАОНӨГ/202301047

                       

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Усны эхийг бүрдүүлэгч ойн санг хамгаалах зорилгоор ойн хортны тэмцлийн ажил (23932 га, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Орхон, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр)-ыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцтай”

                                               1-р багц Баян-Агт, Хутаг-Өндөр, Тэшиг сумдад 9900 га талбай

                                               2-р багц Сэлэнгэ, Хангал, Бугат сумдад 9232 га талбай

                       3-р багц Орхон, Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумдад 4836 га талбай

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Батлагдсан төсөвт өртөгийн 0,5 хувийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Тендерийн урилга нийтлэх ерөнхий гэрээ байгуулсан үндэсний хэмжээний өдөр тутмын сонинд тендер урилгыг нийтэлсэн байдал:

                                                                              Зууны мэдээ сонин

                                                                                    2023-02-06

                                                                                       28/7013/

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Булган аймаг, Булган сум, 5-р баг, АЗДТГ-ын 1 давхарт, 104 тоот өрөө,

Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

, Утас:70343259

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх