Соёл урлаг, спорт


Image

"АНХДАГЧДЫН ЦОМ-2023" гүйлтийн цанын аварга шалгаруулах тэмцээн Булган аймгийн Тэшиг суманд (Харгал нуур) 2023 оны 01 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд (Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Төв аймаг, Алдар спорт хороо, Монголын үндэсний цанын холбоо, Хилийн цэргийн 0286-р анги) нийт 8 байгууллагын 100 гаруй баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Багийн дүнгээр: Тэргүүн байранд Булган аймгийн Тэшиг сумын Спортын мастер Ю.Соёлмаа дасгалжуулагчтай “Teshig Ski Master” клубын тамирчид 10 алт, 3 мөнгө 7 хүрэл медаль хүртэж Цом өргөмжлөл, алтан медаль,

Дэд байранд: Төв аймгийн баг тамирчид, Гутгаар байранд: Орхон аймгийн баг тамирчид тус тус шалгарсан байна.

Тэмцээнийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын цанын холбоо, Булган аймгийн Биеийн тамир спортын газар, Хилийн 0286-р анги хамтран зохион байгууллаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх