Хөдөлмөр, нийгмийн хамгаалал


Image

Монгол Улсад нийгмийн даатгалын салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн хүрээнд Нийгмийн даатгалын байгууллагын 80 жил хөгжил, шинэчлэлийн алсын хараа зөвлөгөөн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж байна. Тус зөвлөгөөнд үе үеийн удирдлагууд болох Г.Гаравсүрэн, Н.Мөнхөө, Б.Баттөгс, Ч.Баасанбямба, Б.Төрмөнх, М.Дашзэвэг, Г.Эрдэнэ, Г.Болормаа, Ч.Нямчимэг Ц.Энх-Амгалан нар болон ахмад ажилтан Л.Пүрэвсүрэн, Э.Хишигжаргал нар оролцлоо. Тус зөвлөгөөнөөр нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, Улсын Их Хурлын энэ оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн томоохон хэсэг нь цаг хугацаа, зориг зүтгэл шаардсан, урт хугацаанд үр дүн харагдах тэтгэврийн шинэчлэл юм.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд бид тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн авч байсан цалин хөлс, төлсөн шимтгэлийн хэмжээ, хугацаатай уялдаатай, жил бүрийн үнийн өсөлттэй уялдаж нэмэгддэг, тэтгэврийн зөрүү үүсгэдэггүй, хэн нэг нь илүү таатай нөхцөлөөр тэтгэвэр бодуулдаггүй шударга, ил тод тогтолцоог бүрдүүлэхээр зорьж байгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан онцоллоо.

Тус арга хэмжээний үеэр Хишиг-Өндөр сумын Нийгмийн даатгалын байцаагч Н.Ургамалнаран төрийн дээд "Хөдөлмөрийн хүндэт медаль"-р шагнагдлаа.

Сэтгэгдэл (0)
    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх